Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрүүл мэндийн салбарт иргэд хиймэл ачаалал үүсгэж байна

Хаа газрын Яаралтай түргэн тусламжийн тасаг бол амьдрал буцалж байдаг халуун цэг. Дорнод аймаг дахь ЗБОЭТ-ийн ЯТТ-ийн тасаг жилд 10-11 мянган хүнд дуудлагаар үйлчилдгийн 92 хувь нь яаралтай бус дуудлага гэдгийг эмч нар хэлж байна.

Утсаар дуудлага авч, яаралтай юу, яаралтай бус уу гэдгийг эрэмбэлэн ангилдаг. Яаралтайд төрөх, аваар осол, цус алдалт ордог бол яаралтай бус гэдэгт даралт ихсэх, халуурах, бөөр нуруу өвдөх гэхчлэн. Угтаа бол энэ мэт яаралтай бус дуудлагад даралтны эмээ уугаарай, халуурч байгаа бол лаа хийгээд, биеийг нь чийгтэй алчуураар арчаарай гэхчлэн зөвлөгөө өгөөд байж байх ёстой атал ердөө эмнэлгийн хажуу дэргэдэх байрныхан хүртэл дуудаж, ирсэнгүй гэж дайрч доромжлох, даралтныхаа эмийг уух гэж түргэн дуудах нь энгийн үзэгдэл болжээ.

Өвлийн саруудад дуудлага бүр ихэсдэг. 103-ийн дуудлага, унаа тэрэг үнэгүй учир тэр хэрээр хандах нь их. Алсын дуудлагаар яваад очиход сүү сааль, гэр орноо нүүлгээд аймгийн төвд орж ирээд хээв буучихдаг нөхдүүд ч мэр сэр таарах нь бий. Энэ бол эрүүл мэндийн салбарт иргэд өөрсдөө хиймэл ачаалал үүсгэж буйн нэг жишээ юм. БОЭТ-ийн Яаралтай түргэн тусамжийн тасаг 4 их эмч, 5 жолоочтойгоор Чойбалсан хотын 45 мянган хүн амд гэрээс эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлж байна.

Б.Туяа [Дорнод сонин]

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Turgeni emch nar urhiin emnelgiin hedees yalgaagui gdg ni unen biz dee

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Должин даргаа танай эмч нар хувийн эмнэлгэ рүүгээ өвчтнөө, эмээ шахаад хүнийг барьж тэмтэрч үзэхээ болсон шүү. Тэрч бүү хэл шинжилгээгээ аваад үдийн дараа манай хувийн эмнэлэгт очиж үзүүл гэж өвчнүүдийг дарамтладаг хувийн эмнэлгээсээ бие, сэтгэлээ салгахаа больсон эмч нараа нэг тийш нь болгохгүй юм уу

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    яаралтай тусламжийн эмч нарыг өндөр түвшинд бэлтгэх хэрэгтэй. тэгэхгүй бол даралт үзэж, уушги чагнахаас өөр үзэж оношилж чадахгүй хүний ам дагуулаад учраа мэдэхгүй эмч нар байна лээ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*