Дорнод аймгийн мэдээллийн сайт

ОХУ Улзын далан барих ажлыг зогсоохыг шаардлаа

60ab6eb802e8bd08037d90e4

ОХУ-ын нийслэл Москвад XII олон улсын “Эколог” форум энэ сарын 24-25-нд явагдаж байна.

Форумын эхний өдөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн ОХУ дахь салбараас Монголын Улз голд барьж байгаа далангийн асуудлыг дахин хөндлөө.

Тус байгууллагаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, Усны нөөцийн газарт хандан, экологийн аюул нүүрлэхээс өмнө далангийн ажлыг нэн даруй зогсоохыг Монголын Засгийн газраас шаардахыг уриалсан байна.

Энэ уриалгыг форумын албан ёсны дүн баримтад оруулна гэдгээ ОХУ-ын WWF мэдэгдлээ.

Уриалгад “Монголын Хэнтий, Дорнод аймгийн нутгаар урсдаг Улз голд далан барих нь Оросын Баруун, Зүүн Тарь нууруудад байгалийн нөхөж баршгүй аюул учруулна. Энэ далангийн ажил 2020 онд эхэлсэн. Монголчуудын барьж буй энэхүү далан нь Өвөр Байгальд нийгэм, эколог, эдийн засгийн асар их аюултай. Монголын газар нутагт ч хохиролтой. Нэгэнт тогтсон хээр талын эко системийг энэ далан эвдэн бусниулах болно. Ан амьтан, шувуудын нүүдлийн зам үгүй болсноор олон төрөл зүйлийн амьтан устах эрсдэлтэй” гэж дурджээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    урансувд хуульч өмгөөлөгчөө гурванзагалаас аймгийн иргэдийн төлөөлөгч болчоод сүхжин ххк ны нууц ноёнтон байгаад байж болох уу. амьдрал чинь хэцүү арга заль шуналаар амьдарч байсанч, ард иргэд нутаг орныхоо эсрэг ажиллагаа хийхээ боль. аймгийн ман намын болоод одоогийн удирдлагуудын авлига хууль бус үйлдэлд хамтраад хамгаалаад байх чинь арай дэндлээ. ярьдаг шигээ бай. дүр эсгэсэн шуналтан

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*