Дорнод аймгийн мэдээллийн сайт

Малчид ноосны урамшуулалдаа хамрагдаж чадахгүй байна

5e2cdee1c3f6d443b8aec508fd0682e2864c050e

-Ноосны урамшуулал олгож эхэллээ-

Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ жилийн хувьд 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн сумдын харьяа банкаар дамжин малчдын дансанд ноосны урамшуулал орж эхлээд байна.

Аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Д.Наранхүү:

Манай аймгийн малчид ноосны урамшуулалд хамрагдалт тааруу байгаа. Сумын ХАА-н тасгаараа дамжуулан ноосоо үндэсний үйлдвэрлэгчдэд тушааснаар уг урамшуулалд хамрагдах боломжтой.

Гэтэл малчид ноосны урамшуулалдаа хамрагдаж чадахгүй байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдэд ноосоо тушаагаагүйгээс үүдэлтэй гэлээ.

Аймгийн хэмжээнд 8-9 аж ахуйн нэгж ноос авдаг. Ноос авсан компаниуд нь үндэсний үйлдвэрлэгч компаниудад өгдөггүйгээс малчид дунд хохирох тохиолдол гардаг байна.

Дорнод сонин

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*