Дорнод аймгийн мэдээллийн сайт

New York Times: Монголд вакцин хангалттай байхад бусад улс тэмцэлдэж байна

FB_IMG_1617863668308

АНУ-ын “New York Times” агентлаг Монгол Улс цар тахлын үед ОХУ болон БНХАУ-ын тусламжтай хангалттай вакцин олж авсан талаар бичжээ. Тус нийтлэлд бичихдээ вакцин үйлдвэрлэдэг томоохон хоёр улсын хооронд байх нь заримдаа давуу талтай хэмээсэн байна. Дэлхийн ихэнх улс коронавирусийн вакцины төлөө үзэлцэж байхад Монгол Улсад хүн амаа бүрэн дархлаажуулахад хангалттай тооны тун байгаа. Энэ нь БНХАУ болон ОХУ-тай хийсэн тохиролцооны ач юм. Монголын албаны хүмүүс вакцины нөөцдөө маш итгэлтэй байгаа бөгөөд тэд иргэддээ “Ковид-19”-гүй зуныг амлаж байна. Хэдэн сарын дотор вакцины нөөцтэй болсон нь хөгжиж буй улсын хувьд том амжилт. Олон тооны бага орлоготой улсууд вакцины бараа харахаа хүлээж байхад Монгол Улс Орос болон Хятадын хооронд оршдог байр сууриа ашиглаж чадлаа.

Брюссель дэх Орос, Европ, Ази судлалын төвийн захирал Тереза Фаллон хэлэхдээ “Монгол Улс хоёр томоохон гүрний хооронд дээсэн дөрөөн дээр байгаа ч өөрсдийн талд ирэх ашиг тусаа дээд хэмжээнд хүргэж чаддагийг харууллаа” хэмээжээ. Орос улс өөрсдийн үйлдвэрлэсэн “Спутник-V” вакцины нэг сая тунг Монголд худалдаалсан. Харин БНХАУ дөрвөн сая тус нийлүүлсэн бөгөөд эцсийн тунгууд энэ долоо хоногт Монголд буусан байна. Синофарм компанийн вакцин ДЭМБ-ын яаралтай үед ашиглах зөвшөөрөл авахаас өмнө Монгол тэдэнтэй гэрээ хийсэн. Цар тахал эхэлснээс хойш нэг гаруй жилийн турш Монгол дотооддоо “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэж аваагүй явсан. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард дотоодоос бүртгэгдсэн анхны тохиолдол илэрсэн юм.

Монгол Улс вакцин хүлээж буй орнуудын дарааллын эхэнд ороход тусалж магадгүй хэмээн найдаж хоёр хөршдөө ханджээ. Тэдний Оростой хийж буй хэлэлцээр нь хэд хэдэн удаа амжилтад хүрч, дараагаар нь БНХАУ-тай тохиролцоо хийж эхэлсэн байна. Хоёрдугаар сарын эхээр Оросын Спутник-V вакциныг Монгол баталсан. Үүнээс гурван өдрийн дараа Синофарм фирмийн “Вероселл ” вакцин баталгаа хүлээн авчээ. Төд удалгүй Хятадын тал Синофарм фирмийн үйлдвэрлэсэн 300 мянган тун вакциныг Монгол улсад хандивласан байна. Түүнээс хойш нэг сарын турш хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улс Гамалеягийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй тохиролцоонд хүрч Спутник вакцины нэг сая тун авах болсон. Одоогийн байдлаар үйлдвэрлэлтийн саатлаас болж Монгол зөвхөн “Спутик-V”-ийн 60 мянган тун л хүлээн авсан байна. Тус тохиролцооноос хэдэн өдрийн дараа Синофарм компаниас нэмж 330 мянган тун вакцин худалдан авахаар тохиролцжээ. Үүнээс хойш нэмэлтээр Хятад улстай хийсэн хэлэлцээр бүтэхэд Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй ярилцсан нь тус болсон байна. Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Э.Болормаа хэлэхдээ “Тэр явдал бусад хэлэлцээрүүд бүтэх замыг тавьж өгсөн” гэжээ.

Монгол Улсын засгийн газраас гаргасан тоо баримтаас харвал нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг насанд хүрэгчдийн 97 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн. Харин талаас дээш хувь нь бүрэн дархлаажуулалтад хамрагджээ. Монгол даяар насанд хүрэгчдийн дөрөвний гурав гаруй нь нэг тун вакцин хийлгэсэн байна. Тус улсын вакцинжуулах аян одоо ч гэсэн саад тотгортой тулгарч байгаа. Зарим монголчууд Оросын бүтээсэн “Спутник-V” вакциныг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. Дархлаажуулалтад хамрагдахыг уриалахын тулд Монголын засгийн газар вакцин тариулсан иргэн болгонд 50 мянган төгрөг (18 ам.доллар) өгөх болжээ. 2020 онд тус улсын сарын дундаж цалин 460 ам.доллар байсан. Одоогийн байдлаар “Спуник-V”, “Вероселл” вакциныг худалдан авах гэрээний тохиролцоо болон үнийг олон нийтэд дэлгээгүй байгаа юм. Гамалеягийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Синофарм фирмийн төлөөлөгчид үүн дээр мэдэгдэл хийх “New York Times”-ийн хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Британийн их сургуулийн Монголын улс төр судлалын профессор Жулиан Диеркес хэлэхдээ Хятад улс урт хугацааны ашиг тус харсан зүйл хийж байж магадгүй хэмээжээ.

Эх сурвалж: New York Times

Б.БУЯНДОРЖ

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*