Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнод аймагт хот, сум хооронд хэрхэн зорчих журмыг танилцууллаа

190023467_2954533984758783_6414656992560344126_n
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хот болон сум хоорондын зорчих хөдөлгөөний журмыг танилцууллаа.
1. Хяналтын цэг дараах иргэдийн бичиг баримтыг хянаж шууд нэвтрүүлнэ.
- Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоногийн хугацаа өнгөрсөн иргэн.
-Ковидоор өвчлөөд эдгэрснээс хойш 4 сарын дотор байгаа иргэн.
2. Сумын Онцгой комисс, аймгийн төвийн багийн ажлын албанд тугаарлалтын дэглэм сахиулах тухай мэдэгдэж Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хяналтад иргэдийг дараах тохиолдолд нэвтрүүлнэ.
-PCR шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор.
-PCR шинжилгээ өгөх лаборатори байхгүй аймгаас ирэх иргэн түргэвчилсэн шинжилгээ өгөөд 48 цагийн дотор.
3. 17 хүртэлх насны хүүхдийг эцэг эхийн хамт нэвтрүүлнэ. Эсвэл эцэг эх асран хамгаалагчийн нотариатоор баталгаажуулсан итгэмжлэлээр зорчино.
-Мөн 17 хүртэлх насны хүүхдээс шүлсний оношлуураар шинжилгээ авна.
4.Зөвшөөрөгдсөн ачаа тээвэр өмнөх журмаар зорчино.
5.Эрүүл мэнд, буяны ажил ХАА, Мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, жимс тариалах, уул уурхай, газар тариалан, эрчим хүч, зам барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, засвар үйлчлгээ эрхлэх ААН-үүд өмнөх журмаар зорчино.
6. Аймаг дотор сумдад зорчиход шинжилгээ шаардахгүй.
7. 5-р сарын 26 хүртэл хүн амын дунд халдвар бүртгэгдээгүй тохиолдолд ногоон түвшинд шилжинэ. Иймд энэ хугацаанд Дашбалбар, Цагаан-Овоо Хэрлэн сумдаас гарах иргэд тухайн сумын Онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино.
8.Ногоон түвшинд шилжсэн ч аймгийн нутаг дэвсгэрт орох болон сумаас аймаг, аймгаас сум, сумаас сум, хооронд орох гарах хөдөлгөөнд хяналт тавих хяналтын цэг ажиллана.
9.Ногоон түвшинд шилжвэл аймаг дотроо хяналтын цэгт бүртгүүлж асуумж бөглөн зорчино.
10. Ногоон түвшинд шилжсэн тохиолдолд бусад аймаг нийслэлээс ирэх хөдөлгөөнд тавих хяналтыг өндөржүүлнэ.
12. Нийтийн тээвэр 7 хоногт нэг удаа Лхагва гараг бүрт зорчино. 2 дахь тунгаа хийлгээд 14 хоносон иргэдэд үйлчилнэ.
12. Тусгаарлалтын хоногийг 7 болгох талаар маргааш хэлэлцэж шийдвэрлэнэ.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*