Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Би өөртөө зориулаад тогтоол батлуулчихсан юм байхгүй

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын компаниуд гаднаас их хэмжээний ажиллах хүчин оруулж ирээд түүнийгээ ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлж, хөнгөлөлт эдэлсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас тодрууллаа.

[Фото эх сурвалж: www.top.mn]

-Таныг өөрийнхөө компанийн ажиллах хүчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн, эрх ашгийн зөрчилтэй тогтоол батлууллаа гэх мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?

-Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ жил энэхүү зохицуулалтын хүрээнд 22 компани хамрагдаж байгаа. Түүнээс биш би өөртөө давуу байдал үүсгэж, хууль зөрчөөд хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй. Өмнө нь С.Чинзориг, Я.Санжмятав сайдын үед ч гардаг байсан тогтоол. Импортыг орлох томоохон бүтээн байгуулалтуудыг төр, засгийн зүгээс дэмжих энэ тогтоолыг баталдаг. Тухайн үйлдвэрүүд нь ашиглалтад орсноор ажлын байр нэмэгддэг, татвар төлдөг. Жилд 130 орчим орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байгууллага шүү дээ.

-Та 22 аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлж байгаа гэлээ. Тогтоол дээрээ хоёрхон аж ахуйн нэгжийн нэр байгаа нь хардлага төрүүлээд байна?

-Хоёр биш ээ. Нийтдээ 22 компани байгаа. Би тийм хөгийн зүйл хэзээ хийхгүй. Хавсралтад нь тусгасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хар л даа. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулдаг юм. Би өөртөө зориулаад тогтоол батлуулчихсан юм байхгүй.

Б.Анир

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Munzui гуай өгүүлрүүн:

    Turiin umciin huviig luivardaj avcan tsagaan suvargin alt zesni ord ruugaa tsahilgaan tatuulahaar ulsaas 80 trebum tugrug garguulj bgaa gesen. 3 jiliin hugatsaand tusuv deer achaalal ugch tusvuus avah ym gesen. Ene bol deegyyree huivalddagiin tod jishee. Muu har hulgaich

  2. Anonymous гуай өгүүлрүүн:

    Turiin umciin huviig luivardaj avcan tsagaan suvargin alt zesni ord ruugaa tsahilgaan tatuulahaar ulsaas 80 trebum tugrug garguulj bgaa gesen. 3 jiliin hugatsaand tusuv deer achaalal ugch tusvuus avah ym gesen. Ene bol deegyyree huivalddagiin tod jishee. Muu har hulgaich

  3. Дорнодын хүн гуай өгүүлрүүн:

    Дорнодод эзэн сууна гэж хуцдаг гэнэ лээ. Тэр хүслээ биелүүлэхээр бүдүүн Саран нарын бөгс долоогч баахан амьтад, бас баахан Дорнодын залуучуудаар яам, харьяа газруудаа дүүргэсэн байна лээ. Албан тушаалаар нутгаа худалдсан хулгайчууд Номтойг сонгоорой гэж 20 онд Дорнодоор баахан давхина даа. Номтойтой хамт тархийг нь хага цохиод нутгаасаа үүрд хөөх хэрэгтэй биеэ худалдсан новшнуудыг.Улаан Бадам, Уул, Ёл нарыг хамтад нь хөөн тонилговол зохино.Унасан газар угаасан усаа хэнд ч алдах ёсгүй. Урагшаа Дорнодынхоон

    • Anonymous гуай өгүүлрүүн:

      Yutai unen helee ve

  4. Anonymous гуай өгүүлрүүн:

    Манай аймгийнхан одоо боль л доо. Та нар сонгоо биз дээ. Ард түмний хөрөнгө болсон нүүрсийг чинь Та нарт өөрт чинь өгөөд л тэгээд та нар сонгоо биз дээ. Дараа эь тэгээд сонгохоо л боль л доо. Ийм хүн гэдгийг нь хэлээд л байсан шүү дээ. Одоо Дорнодын станцын төслийг аваад та нарыг станц, нүүрсээр чинь давхар боож байгаад дахиад л сонгогдоно харж л байгаарай.

  5. MAH гуай өгүүлрүүн:

    Тогтоолоо нэг сайн уншаад үзмээр байна. Аргагүй л 2 компаний 2000 гаруй хятадуудыг ажлын байрны төлбөрөөс чөлөөл гэж цагаан дээр хараар кирилл үсгээр Монгол хэлээр бичсэн байна даа.Тогтоолоо уншиж байгаад илэн далангүй шударгаар тайлбар хийвэл зүгээр байна.

    • Дорнод гуай өгүүлрүүн:

      биднийг олж уншихгүй гэж боддог юм болов уу. ТВээр ч гэсэн 22 ААН бгаа гээд л бжраад бна лээ .Сурвалжлагч бүсгүй 2хон ААН нэр бна лээ гээд бхад улаан цайм зүтгээд бна лээ ийм барин тавин юман дээр ингэж бгаа юм чинь ахиж сонгож болохгүй төрийн түшээ гэсэн үг

  6. Anonymous гуай өгүүлрүүн:

    Наадах чинь яах аргагүй ашиг сонирхлын зөрчил ш дээ. МАНгар иймэрхүү юмнуудаар төр бариулж л байдаг, Дорнодынхон ч сонгож л байдаг, таарч дээ.

  7. Anonymous гуай өгүүлрүүн:

    Монголын алт \МАК\ тэгээд чиниих биш аавынх чинь юмуу.Аав чинь чамайг ийм юм хийлгэх гэж л өчнөөн тэрбумыг зарж төрд шургалуулаа биз дээ.Гадаадаас ажиллах хүч оруулж байгаа компани нэг хүний ажлын байрны төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 120 000 төгрөг нэг сард төлөх ёстой.МАК-ийн оруулж байгаа 1600 хүний сарын нийт төлбөр 192 сая төг. 2017-12-31 хүртэл гэж байна.Жилд 2 тэрбум 304 сая төгрөг. Хүүхдийн цэцэрлэг 3-ыг барих мөнгө.Тийм их татвар төлдөг баян компани юм бол наад хүмүүсийнхээ төлбөрийг буюу 2,3 тэрбумхан төгрөгийг төлчихөөч муу бэрд минь.

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*