Дорнод аймгийн мэдээллийн сайт

Халдварын 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ

х

Сүүлийн 24 цагийн байдлаар 2 шинэ тохиолдол батлагдаж 50 хүрлээ. Хөлөнбуйрын постоор 364 иргэн орж ирсний 230 нь 24 цагтаа буцсан байна.

Дорнод аймагт илэрсэн шинэ тохиолдлууд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн байна.

  • Эхний тохиолдлын иргэн нь Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд 6 дахь хоногийн давтан шинжилгээгээр эерэг гарчээ. Тухайн иргэн нь Улаанбаатараас хоёулаа ирсэн бөгөөд хамт ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ам бүл 4. Хамт байсан гурван иргэнийг нь тусгаарлан ажиглах байранд шилжүүлсэн байна. Гэрийн тусгаарлалтын хугацаанд дэглэм зөрчөөгүй байна. Вакцины нэгдүгээр тун хийлгэсэн.
  • Хоёр дахь тохиолдлын иргэн нь Хөлөнбуйрын постоор орж ирэх үедээ өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тухайн иргэн хариугаа гараагүй байхад хөдөлгөөн хийж, аймаг руу орох үед нь саатуулж тусгаарласан байна.Вакцины нэгдүгээр тун хийлгэсэн.

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*