Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ногоон байгууламжаа үр хойчдоо өвлүүлэн үлдээцгээе!!!

185044428_3094776004077551_7341859063049265369_n

Манай аймагт жил ирэх бүр ногоон байгууламжуудаасаа устгаж оронд нь барилга байшингууд барьсаар байх боллоо. Эргээд модоо таръя гэхлээр барилга байшингаар битүү дүүргэчихэж байгаа учраас хот дотор талбай олдохгүй.

Харин хотоос гадагш нисэх рүү явах зам мэтийн талбай л оногддог шүү. Энэ чиглэлд бол суурин газрын бид бүхэн салхилахаар очихгүй шүү дээ. Тэгээд ч ийм газар арчилгаа дутдаг учраас ихэнх нь ургаагүй. Ийм байдлаар үргүй зардал их гардаг.

Ер нь бол суурин газарт шинээр мод тарихад талбай олдохгүйгээс гадна хүний хөлд байнга өртөж ургахгүй асуудал үүсдэг. Иймээс хотын маань ганц байгалийн өнгө үзэмж болсон моднуудаа л жил ирэх бүр багасгаад баймааргүй байна.

Суурин газрын ногоон байгууламжийг хамгаалах, байгаагаа өвлүүлэн үлдээх гэдэг бол зөвхөн хотын өнгө үзэмжийн асуудал биш. Цаашид усны хомсдол, гол мөрний талхлалт, цөлжилт гэх мэт асуудлуудтай тэмцэх ажил болж үргэлжлэх ёстой юм шүү!!!

Ирээдүйд үүсэх эдгээр уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтолтой тэмцэхэд оронд нь барьсан барилга, гудамж талбай биш харин ногоон байгууламж маань нэмэр болох боломжтой.

Аймаг, орон нутгийн удирдлагуудаасаа хүсэхэд байгаа хэдэн улиаснуудаа нэмж огтлохгүйгээр ногоон байгууламжгүй газруудаа сонгож барилга байшингуудаа шингээх, төлөвлөх бодлого барина уу???!!!

Хэрлэн сумын 1-р багийн иргэн Б.Цэндсүрэн

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*