Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн хэмжээнд 1146 малчин отроор өвөлжиж байна

Аймгийн хэмжээнд 2016 жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 14 сумын 4398 малчин өрхөд 1722910 толгой мал тоологдсон. Үүнд: Тэмээ 5183 толгой, адуу 224992 толгой, үхэр 175550, хонь 831357, ямаа 485828 толгой байна. Өнгөрсөн оны малын тоотой харьцуулахад 5 төрөл дээрээ 167485 толгой буюу 9,7 хувиар өссөн байна.Аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллээр Матад,   Чулуунхороот нутгаар цасны зузаан хамгийн бага 2-5  см, Баян-Уул, Сэргэлэн, Булган сумд хамгийн их буюу 19-26 см, бусад нутгаар 11-18 см байна. Цасны нягт      Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн суманд 0,20-0,22 г/см3, бусад сумдаар 0,12-0,18 г/см3 нягттай байна.Засгийн газрын 2015 оны 286-р тогтоолын дагуу зудын шалгуур үзүүлэлтээр дүгнэж үзэхэд Матад,                   Чулуунхороот хэвийн, Дашбалбар, Гурванзагал цагаанаар зудархуу бусад нутгаар цагаан зудтай байна.Аймгийн хэмжээнд нийт малчин өрхийн 9,6 хувь буюу  425 өрхийн 1146 хүн, 282,7 мянган толгой мал отроор    өвөлжиж  байна.Аймгийн хэмжээнд нийт малчин өрхийн 9,6 хувь буюу  425 өрхийн 1146 хүн, 282,7 мянган толгой мал отроор    өвөлжиж  байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Дандар гуай өгүүлрүүн:

    Хамаг өвсөө хужаагаар хадуулаад мөнгө хурааж баяжиж үхлээ гээд байсан матадынхан яав.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*