Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чойбалсан хотод ажиллаад буцлаа

189725046_3043424169212365_1891456234249650672_n
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр аймгийн төв Чойбалсан хотод ажиллав.
 
Тэрээр үдээс өмнө Аймгийн удирдлагуудтай уулзах үеэр Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бумбат” гэдэг газарт 48 га талбайд 1800 айлын орон сууцны хорооллын дотор шугам сүлжээг барих ажлын зардал 10 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээ илэрхийллээ.
187599187_3043424125879036_6956170061872611538_n
 
Мөн дараа нь ДБЭХС ТӨХК-ийн өргөтгөлийн ажлын явцтайм танилцлаа. Станцын хүчин чадлыг 50мб-аар өргөтгөх ажил өнгөрсөн 8-р сараас эхэлж, 0 түвшингээс доошхи газар шороо, барилгын арматур зангидах, бетон цутгалтын ажлууд хийгдсэн, гүйцэтгэл 37.5 хувьтай байна. Төсөлд нийт 79.5 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүний 60 сая ам.доллартай тэнцэх 420 сая юанийг БНХАУ-аас авч буй Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх бол үлдсэн 19.5 сая ам.долларыг Монгол Улсын төсөвт тусгаж байгаа. Энэ жил Улсын төсөвт 6 тэрбумыг тусгажээ. Ерөнхий сайд өргөтгөлтэй танилцах үеэрээ Хөгжлийн банктай байгуулах зээлийн гэрээг яаравчлах, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн тоног төхөөрөмжийг Дорнод аймаг дахь хилийн боомтуудаар оруулж ирэхэд анхаарна гэлээ.
 
Дараа нь МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Чойбалсангийн олон улсын нисэх буудлыг 4С зэрэглэлд шилжүүлэн өргөтгөх ажлын төлөвлөлттэй танилцав. Чойбалсан олон улсын нисэх буудлыг 4С ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч үйлчилгээний барилга, хөөрч буух зурвас нэмж байгуулах 57,0 тэрбум төгрөгийн ажлыг 2022 оны улсын төсөв болон навигацын орлогоос санхүүжүүлэх юм байна.
Ийнхүү тэрбээр Дорнод аймаг дахь томилолтоо өндөрлүүлж, Улаанбаатарыг зорилоо.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Дорнод аймаг 1р баг өндөр настан Д бадамханд гуай өгүүлрүүн:

    Ерөнхий сайдын хийх ажилыгдэмжиж байна

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*