Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ерөнхий сайд Баян-Уулд ажиллав

FB_IMG_1621614982793

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дорнод аймаг дахь томилолтоо Баян-Уул суман дахь Ульхан хилийн боомтоос эхлүүллээ.

Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хавирга хилийн боомтоос Ульхан боомт чиглэлд хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын холбогдох гишүүд өнөөдөр Ульхан хилийн боомтод ажиллалаа.
Дорнод аймаг хамгийн олон хилийн боомтоор хоёр хөрш оронтой хиллэдэг онцлогтой аймаг бөгөөд уг зам нээгдсэнээр боомтуудаар дамжин хоёр хөрш рүү аялах, дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж эдийн засгийн боломжууд нээгдэх юм гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Тэрээр маргааш өглөө ДБЭХС ТӨХК-ийн 50мб өргөтгөлийн ажлын явцтай танилцана.
Ерөнхий сайдын хамт Эрчим хүч, ХХААХҮ, Сангийн сайдууд болон бусад албаны хүмүүс Дорнод аймагт ирээд байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*