Дорнод аймгийн мэдээллийн сайт

Өмхий намаг дундах бурхан багш

FB_IMG_1621614928196

Өдгөөгөөс 16 жилийн өмнө юм байна. Чойбалсан хотынхоо төвд байх мэлхий ваагалсан ногоон намгийг хиймэл нууртай амралт зугаалгын газар болгон тохижуулах сайхан санааг амихандаа сэдэн зураг төслийг нь боловсруулснаа тухайн цагт аймгийн ИТХ-ын дарга агсан Ц.Шинэбаяр, Засаг дарга асан Ц.Жанлав нарт өргөн барьж –Маш зөв санал байна. Хэрэгжүүлэхийг хичээцгээе гэсэн урмын үгс сонсоод гарч байсан минь саяхан л мэт санагдах.
Санаж сэдсэн миний нэрийг тэгсгээд мартсан ч /тэр яахав ээ/ санал минь мартагдалгүй явсаар дараа жилийн буюу 2006 оны хавраас бил үү дээ ажил эхэлж Хиймэл нуур буюу сүүлд эрхэм дарга нарын ивээлдээ авч нэр хайрласнаар “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” өнөөгийн төрхөө олж эхэлсэн юмдаг.

Бурхан багшийн сэрэг дүр, 12 жилийн хөшөө баримал, хийморийн морь энэ тэр ч яахав. Миний төсөөлснөөр бол уг хиймэл нуурын усыг жилдээ 2-3 удаа сэлгэдэг, усыг нь сэлгэн цэнгэг байлгах зориулалтын 2 ч эх үүсвэр /хотын төвийн цэвэр усны төв шугам болон нуурын ойролцоо байгуулах гүн өрмийн худаг/-тэй, бохирдсон усыг татан зайлуулах шугам хоолойн систем, дотроо загас үржиж болохуйц цөөрөмтэй, мод бут, цэцэг ногоо, зүлэг, суваг бүрэлдсэн орчин болох учиртай гэж санаж зурж төлөвлөж байснаа өдгөө ч мартаагүй л байнам.

Ажил хагас хугас ч бүтсээн. Тухайн үеийн дарга нар маань сэтгэл гаргаж, мөнгө ч нилээн гаргаж тухайн үеийн Хот тохижуулах газар /Одоогийнхоор бол “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ байх аа/ хэрэгжүүлэн хотын төвдөө анхны гэж болох амралт зугаалгын бүсийг байгуулсанд энэ хотын иргэд бид баяртай л байцгаасан. Зундаа завиар хөвж салхинд зугаацан, өвөлдөө мөсөн талбайд тэшүүрээр гулгаж чийрэгжсэн хүүхэд залуусын баяр хөөр, эрүүл мэндийг юугаар ч үнэлэх аргагүй.
Аймгийн ядмагхан төсвөөсөө боломжийн мөнгө гаргаж энэ зэрэгтэй болгож өгсөн тухайн үеийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгч нарт ч талархах нь ч зүйн хэрэг. Одоо ч тэр үеийг бодвол аймгийн төсөв овоо нэмэгдэж, амьтан ах дүүсээс харж үзсэн, хандив тусламжаар Хэрлэнгийнхээ эрэг хүртэл зам засуулаад гэрэл чийдэн ч тавиулаад авч. Болж л байна.

Харин хиймэл нуурын ашиглалт, хамгаалалт, сэргээлт гээд яривал асуудал үнэхээр хаягдаж хүндэрчээ. Ноднин намар нэг очиход нэл ногоон замганд баригдчихсан бөөн бохир ус л угтсан. Үнэр танар ч гэж жигтэйхэн. Хүн ойртохын аргагүй. Саявтар бас нэг очлоо. Өглөөн цагаар ойр орчны хүмүүс салхинд гарч нуурынхаа эргээр тойрч байна аа. Хавар цаг болохоор үнэр танар ч гайгүй. Усны бохирдол нь бага байгаа бололтой. Ганц хоёр шувуу ирээд хөвж байна. Мод бут нь ургаж төлжөөд уг нь жаахан тордчихвол бүр ч аятайхан болмоор, эрэг орчим нь жаахан намагшаад, хашаа хүрээ, хөшөө дурсгал нь янзаараа. Бурхан багшийн маань сэрэг дүр ч хэвээрээ л байна лээ шүү.
-Уг нь энэ нуурын усыг жилдээ нэг сэлгэхэд 12000 тн ус л орох юм шүү дээ. Их ч том тоо биш. Хуучин усыг нь урсган зайлуулах шугам хоолой байх ёстойсон. Хийсэн юм болов уу? гэсхийн бодож эрэгт нь жаал зогслоо. Хэд хоногийн өмнө хотын шинэ даргатай уулзахын ялдамд хиймэл нуураа дурсаад хот өөрөө тордоод аваад явах боломжгүй, хүсэлгүй юм бол хувийн хэвшилд өгөөд хүүхдийн парк болгочих боломж байдаггүй юм уу? Энэ нуурыг эзэнтэй л байлгамаар байна гэж хэлээтэхсэн. -Уул нь ярьж л байгаа. Гарц шийдэл нь хэцүү байна аа гэж дуугарч байна лээ. Хэцүүгүй юм ч гэж хаана байхав. Нэгэнт олны сангаас мөнгө төсөв гаргаад өдий зэрэгтэй болгочихсон юман дээр аргыг нь олж ажлаа хийнэ байгаа.
Өдийхөнд нь засаж тордоод өөд нь татаж авахгүй бол өмхий намаг дундаа нэг гозгор барималтай, өвөлдөө цаг хунгарлаж зундаа мэлхий дэвхэрсэн бохирын нэг хонхор л болж хувирах бололтойдог шүү. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн маань.

Ц.Жамбалгарав

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    сүхжин ххк 2тэрбумаар баригдах барилгыг 5 тэрбумаар барьсан. аймгийн дарга агентлагийн удирдлага аитх ын гэсэн хэдэн мөнгөнд дуртай шуналтай шуламнуудыг атгандаа хийж тэд нь хамгаалдаг болсон. ххүг төрийн үйлчилгээний байгууллага болхоос авлига авдаг ашиг хайдаг, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг, төрөөс фб троллуудыг санхүүжүүлдэг газар биш шүү. газрын дарга мөнхгэрэл таны ноцтой асуудлууд юу болсон бэ. авлига ашиг сонирхол айл гэр бүл үймүүлдэг охид хүүхэн дарга албан тушаалтанд зуучилж өвөрт нь оруулдаг тендэр худалдан авалт будилуулдаг нөлөөлдөг … хууль бус үйлдлийн гол эзэн авгай та аймаг самарч ард олныг хагарладуулж элдэв троллууддаа үг өгч, уриалж хэрүүл үүсгэхээ боль. төрийн ажил барилга барих болхоор болохгүй газарлуу дайрч бөөн хэрүүл үүсгэхээ боль. чиний ард нөгөө л ашиг сонирхол … ххк танай бүлэг фракцын газруудруу шунасан байдал илт байгаа шүү. ххүг ажилтан албан хаагчдаа сошиолын хэрүүл намчирхал архи шоу садар самуун … мууд уриалхаа боль.

    гэж айлдав.
  2. bagsh гуай өгүүлрүүн:

    hunii hugjiliin ordon barina geel buun asuudal uusgeed hugjiliin berhsheeltei irged undur nastan tsugluulaad baahan heruul bolson. gazriin darga dur medeed baahan 20 garui mod tairuulaad ahij ch nemj tairch ustgah gej baihad tsetserlegt hureelen modoo hairlasan irged boliulsan. darga hun bolhooroo urgaj bgaa amid bosoo mod tairaad yal shiitgelgui ungursun. baynuuld gerliin shongiin gants modnoos bolj shoron torguuli geed ih l asuudal boldog.

    гэж айлдав.
  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Уг нь зөв л холболт хийсэн бсаншд Голоос ус татсан шугам худаг хийсэн бсан.Даан ч энэ сайхан бүтээн босгосон нуурыг арчлах тордох сэтгэл гаргадаг хүн алга.Хийсэн бүтээсэн юмаа нураадаг,дахиад хийдэг,Өглөө дөө алхдаг ,гүйдэггимнастик хийдэг зөндөө хүнд хэрэгтэй талбайтай, тохижилт хийсэн бсан.Хайхрах эзэн алга. Харамсмаар бна.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*