Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодоос Н.Шинэбаяр, У.Шинэцэцэг нар алтан медаль хүртлээ

Зууны манлай МУГД В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий шувтаргын тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 81кг-д Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Н.Шинэбаяр түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жилийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 75кг-д түрүүлж байсан бол энэ онд жин өгсөн тулалдаж, мөн адил аваргын алтан медалийг хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 60кг-д Сүлд спорт хороо, Ажнай корпорацийн тамирчин Э.Цэндбаатар түрүүлж улсын аварга боллоо. Шигшээ тулаанд хоёр боксчны тулаан ширүүхэн болж олимпийн хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Отгондалай 3:2 ялагдлаа.

Харин энэ жингийн эмэгтэйчүүдийн төрөлд “Талын бүргэд” клубийн боксчин У. Шинэцэцэг түрүүлсэн юм.

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай 2016 онд улсын аваргаас долоо дахь алтан медалиа хүртэж байсан бол ийнхүү мөнгөн медаль хүртэж байна.

Дорнод аймгийн БТСГ-ын дэргэдэх “Талын бүргэд” боксын клубын хувьд уг тэмцээнээс 1 алт, 3 мөнгөн медаль хүртэж багаараа 1-р байрт орсон амжилт үзүүлж байна. Мөн тус клубын дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр Шилдэг дасгалжуулагчаар шагнагдсан юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Дандар гуай өгүүлрүүн:

    Отгондалай, Цэндбаатар хоёр цус гаргасан сүрхий тулаан боллоо. Риод ингэж үзсэн бол ч…

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*