Дорнод аймгийн мэдээллийн сайт

63-р байрны иргэн Улаанбаатараас ирээд гэрийн тусгаарлалтад тав хоносон

186229523_475076556935900_1271025201889150734_n

Дорнод аймагт коронавирусын тохиолдол бүртгэгдэлгүй 10 гаруй хоног өнгөрөөд байгаа юм. Тодруулбал Хөлөнбуйр суманд тохиолдолгүй 36 хоног, Цагаан-Овоод тохиолдолгүй 22 хоног, Чойбалсан хотод тохиолдолгүй 20 хоног, Дашбалбар суманд тохиолдолгүй 11 хоног өнгөрсөн байна. Цаашид энэ хэвээрээ тохиолдол нэмж бүртгэгдэхгүй байвал  гамшгаас хамгаалах зэрэглэл бууруулж, шар түвшинд шилжүүлэх талаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Хэрлэн суманд дахин нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөө өглөө буюу 2021 оны 5-р сарын 18-ны 08 цагаас эхлэн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дахь “Дорнод 80″ буюу 63-р байрыг цагдаагийн хамгаалалтад авлаа. Тус байранд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул ойрын хавьтал болон орцны иргэдийг тусгаарлажээ.

Энэ талаар Аймгийн ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг:

-Өнөө өглөө 06 цагийн орчимд халдварын голомттой бүс нутгаас ирсэн нэг иргэн коронавируст халдварын шинж  тэмдгийн дуудлага өөрөө өгсөн. Тухайн иргэн нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирсэн бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт гэрийн тусгаарлалтад тав хоног байсан. Өөрөөр хэлбэл тусгаарлалтын хугацаа нь дуусаагүй байсан.

Ойрын хавьтлын 3 иргэнийг бүртгэж авсан. Хамт тусгаарлагдаж байгаа насанд хүрсэн иргэн нь вакцины 2-р тунд хамрагдсан. Өөрөө 1-р тунд хамрагдсан иргэн байна. Тусгаарлалтын хугацаанд гарч, орсон эсэх талаар судалгаа хийж байна. Гэр бүлийнх нь гишүүдийн шинжилгээ хийгдэж байна.

Тухайн иргэн нь Улаанбаатар хотоос ганцаараа ирсэн гэсэн мэдээлэл өглөө.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Тусгаарлалтад байсан байгаасай даа

    гэж айлдав.
  2. зочин гуай өгүүлрүүн:

    Гэрийн тусгаарлалт гэдэг юмаа больж үзье Тухайн иргэн өөрийнхөө зардлаар тусгай тусгаарлах байранд байж чадна гэсэн хүмүүсийг хүлээж авдаг журамд шилжье Тийм боломжгүй хүндэтгэх шалтгаантай хүнд тусгай хөнгөлөлтэй тусгаарлах байр гаргаж өгье. Иймэрхүү зүйлээс олон хүний хичээл зүтгэлийг талаар болгох хэрэггүй Нөгөө талаар ийм байдалд орсон уг хүний сэтгл санаанд ч хүнд цохилт болж байна. Хэлж ирэхгүйөвчин гэдэг яалтай билээ. Эртнээс анхнаас нь хаана хаанаа шударга хандаж сурцгаая Үхрийн сүүл юу ч билээ Иймэрхүү эрсдэл дахин хэзээ хэд дахин гарахыг үгүйсгэхгүй шүү. Иймэрхүү юманд хэнийгээ буруутгах билээ Тэр хүнийг хурдан илааршаарай гэж хүсье

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*