Дорнод аймгийн мэдээллийн сайт

УОК: 5-р сарын 22-ноос орон нутагт зорчуулах журам

603b640f62009.jpeg

Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталжээ.

Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэх баримтыг нь үндэжлэж зорчуулна.  Ингэхдээ иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явах юм.

  • Бүрэн дархлаажсан буюу хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусээр өвчлөөд эдгэсэн гэх эмчийн магадлагаатай бол ПСР шинжилгээ шаардахгүй.
  • Хэрвээ дээрх хоёр нөхцөлийг хангаагүй бол ПСР-ийн шинжилгээний хариу шаардах бөгөөд шинжилгээ өгснөөс хойш гурван хоногийн хугацаанд хүчинтэй байна.
  • ПСР-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүний асрамжинд яваа 0-15 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй зэрэг зохицуулалтууд оржээ.

Мөн ямар ч тохиолдолд  0-3 насны хүүхдээс ПСР шинжилгээний хариу шаардахгүй аж.

Эцэг, эх нь бүрэн дархлаажсан ч хүүхэд нь шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэж УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлж байсан юм.

Тэгвэл 3-аас дээш насны хүүхдүүдийн хувьд түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр тус журмын 2.1.3-т тусгажээ.

Орон нутаг руу зорчуулах түр журам

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*