Дорнод аймгийн мэдээллийн сайт

Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ

184372682_198070985466559_8187285412924596482_n

Дорнод аймгийн Татварын хэлтэс нь жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг уламжлалын дагуу Дэлхий нийтэд коронавирусын цар тахал тархсан энэхүү хүнд хэцүү цаг үед “ТАНЫ ТӨЛСӨН ТАТВАР ТАХЛЫГ ДАВАХ ДЭМ” уриан дор 22 дахь удаагийн “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг хэвлэлийн бага хурлаар эхлүүлж, Коронавирус цар тахлын үед санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд 2020 онд баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хууль, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилт, 2020 оны татварын орлогын гүйцэтгэл, татвар төлөгчдийн өдрүүдээр зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. корона гуай өгүүлрүүн:

    хорио цээртэй үед хүний хөгжлийн ордонд дарга нар халамжийхан архидаж наргиж цэнгэх нь дарга нарт хууль журам хамаардаггүй гоё юм.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*