Дорнод аймгийн мэдээллийн сайт

Одоогоор Дорнод аймагт нийт 33 хүн эдгэрээд байна

180195589_930259154398138_8070505957650485882_n
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ГАМШГААС ХАМГААЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ /2021.05.10/ 11:40 ЦАГИЙН МЭДЭЭЛЭЛ:
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймгийн Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
Тохиолдол бүртгэгдээгүй. Халдварын голомтот бүс нутгаас 79 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 234 иргэн, гэрийн тусгаарлан 586 ажиглалтад иргэн байна. 268 PCR шинжилгээ хийгдсэн.
Вакцинжуулалтын 1 дүгээр тунд 41835 иргэн, 2 дугаар тунд 6886 иргэн хамрагдсан байна.
ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 47
- Хэрлэн суманд: 14
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 17
-Дашбалбар суманд: 6
- Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 33
-Шилжсэн: 1
ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -11
Хүндэвтэр -2
ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 27 иргэн, дам хавьтлын 39 иргэн байна.
АСУУЛТ ХАРИУЛТ:
1. 18-49 НАСНЫ ИРГЭДИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАГДАЛТ ЯМАР БАЙНА ВЭ?
Вакцинжуулалт хангалттай явагдаж байна. Зарим цэгүүдийн дархлаажуулалт дууссан учир ирж чадахгүй иргэдийн вакцинжуулалтыг гэрээр нь очиж хийх ажил явагдаж байна.
2. УЛААНБААТАР ХОТОД ӨӨР ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ИРГЭДИЙН 2 ДАХЬ ТУНГ АЙМАГТ ХИЙХ ҮҮ?
Астразеника вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэж авч байна. Дархлаажуулалт холбоотой мэдээлэл бүртгэлийг 70583322 99589095 дугаарууд дээр авна.
3. ЦАГААН-ОВОО СУМЫН ХӨЛ ХОРИО ХЯЗГААРЛАЛТ БУУРСАН УУ?
Цагаан-овоо сумын ойрын хавьтлын давтан шинжилгээ 05 дугаар сарын 12-нд хийгдэнэ. Тиймээс шинжилгээний хариуг үндэслэж дараагийн шийдвэр гарна.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. ман гуай өгүүлрүүн:

    нам дарга нарын эрх мэдэл дураараа авирлах хууль зөрчих авлига авах ёс зүйгүй байдал олон жил боллоо. агентлагын дарга аймгийн удирдлагууд ор хөнжил хэтэвч түрүүвчээрээ нэгдэж фракцалж хуулийг уландаа гишгэж ард түмнийг доромжилж дээрэлхэж байна. Үнэнийг мэдээлэх хэвлэл мэдээллийхэн тв, сошиолыхон мөнгөнд нь хууртан амаа таглуулж, хулгай залилан хийгч худалч жүжиглэж чаддаг хууль бусаар гаршсан газрын дарга од болжээ. эртэч уулзалтаар халхалж -оройтсон шуналаа хэрэгжүүлсээр байхуу

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*