Дорнод аймгийн мэдээллийн сайт

Коронавируст халдварын нэг шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ

170977964_2929254280620087_7798296437052137189_n

Дорнод аймагт 2021 оны 5-р сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагаас хойш коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан. Тэгвэл тав хоногийн дараа (2021.05.07) дахин нэг PCR шинжилгээний хариу эерэг гарч, нийт тохиолдлын тоо 47 боллоо.

ШИНЭЭР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ: ДАШБАЛБАР СУМ+1

Тухайн иргэн нь Дашбалбар суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тогтоогдсон. Анх тусгаарлагдах үед нь болон 6 хоногийн дараа авсан давтан шинжилгээгээр 2 удаа сөрөг хариутай гарч байсан. Харин 14 хоногийн дараахь гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг хариу гарсан нь энэ аж.

181042039_2943872009158314_5298580902894473856_n 182812358_2943872185824963_7458559910129957119_n 184071871_2943872082491640_5187934012631209697_n

 

 

 

Дорнод аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол (огноогоор)

2021.04.02 – Баасан гараг +1 (0)

2021.04.05 – Даваа гараг +2 (2)

2021.04.09 – Баасан гараг +1 (3)

2021.04.11 – Ням гараг +1 (4)

2021.04.15 – Пүрэв гараг +1 (5)

2021.04.16 – Баасан гараг +2 (7)

2021.04.17 – Бямба гараг +8 (15)

2021.04.21 – Лхагва гараг +5 (20)

2021.04.22 – Пүрэв гараг +2 (22)

2021.04.24 – Бямба гараг +5 (27)

2021.04.25 – Ням гараг +3 (30)

2021.04.26 – Даваа гараг +1 (31)

  • Цагаан-Овоо суман дахь эх үүсвэр тодорхойгүй голомтоос дахин нэг иргэний  шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.27 – Мягмар гараг +4 (35)

  • Дашбалбар суманд коронавируст халдварын эх үүсвэр тодорхойгүй кластераас дөрвөн  иргэний  шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.29 – Пүрэв гараг +1 (36)

  • Залуус хороололд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал сүлжээ дэлгүүрийн ажилтан нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.30 – Баасан гараг +8 (44)

  • Хэрлэн сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 2 эерэг тохиолдол
  • Цагаан-Овоо сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 6 эерэг тохиолдол

2021.05.02 – Ням гараг +2 (46)

  • Цагаан-Овоо сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан 2 иргэний (Хүүхэд) шинжилгээний хариу эерэг гарлаа

2021.05.07 – Баасан гараг +1 (47)

  • Дашбалбар сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан 1 иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*