Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ковид19: Түгээмэл асуулт хариултууд

хөсүт-шинжилгээ-810x500

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Амаржсан эх хэдий хугацааны дараа дархлаажуулалтад хамрагдах вэ?

-ДЭМБ бол хугацаа заагаагүй. Гэхдээ аливаа эрсдэлийг бодолцон хүүхэд нь нэг сар хүрсний дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хэрэв амаржсан эх хүсвэл долоо хоногийн дараа ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

-Ковид тусаад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу?

-Ковид тусаад эдгэрсэн иргэдэд дархлаа үүссэн гэж үзэж байгаа учраас зургаан сарын дараа эсрэг биетийн шинжилгээ авч байж, хариунаас хамаарч вакцин хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ.

-Шинжилгээ авч байгаа цэгүүдэд өдөрт хэдэн сорьц авдаг бэ?

-Лабораторийн хүчин чадал, ачааллаас хамаарч өдөрт цөөн тоогоор /200 сорьц/ авдаг.

-Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс, мөн гадаад иргэд вакцины гэрчилгээг хэрхэн авах вэ?

-Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээ www.vis.health.gov.mn, www.emongolia.mn сайтаар  орж авах боломжтой.

Харин гадаадын иргэд вакцин хийлгэсэн талаарх гэрчилгээгээ эрүүл мэндийн сайт буюу www.vis.health.gov.mn-с авах боломжтой.

-Ковид тусаад эдгэрсэн иргэд PCR өгч болохгүй учир хөдөө орон нутагт хэрхэн зорчих вэ?

-Ковид тусаад эдгэрсэн иргэд хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих тохиолдолд эмнэлгийн магадалгаагаар зорчино.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*