Дорнод аймгийн мэдээллийн сайт

Цагаан-Овоо суманд хоёр хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарчээ

хөсүт-шинжилгээ-810x500

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хот болон халдвар бүртгэгдсэн бусад орон нутгаас 30 иргэн нэвтрэн орж ирсний 14 нь хоногтоо буцаж гарсан байна. Аймгийн хэмжээнд дам хавьтлын 910 хүн, гэрийн тусгаарлалтад 594 хүн хянагдаж байна.

Нийт 259 иргэнд PCR шинжилгээ хийснээс 188 шинжилгээг нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталд хийлээ. Түүнчлэн 139 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Нийт шинжилгээнээс 2 тохиолдол эерэг батлагдсанаар Дорнод аймагт бүртгэгдсэн тохиолдлын тоо 46-д хүрч байна.

ШИНЭ ТОХИОЛДОЛ:

  • Цагаан-Овоо суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн 2 хүүхэд байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт 5 хүн эдгэрч, нийт 21 иргэн эмнэлгээс гарлаа.

Залуус хороолол, 70-р байр, Илч хорооллын тохиолдлын ойрын хавьтлын болон орон сууц, хорооллынх нь иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Иймд өнөөдрөөс эхлэн тус байр, хорооллуудын хөл хориог цуцалж байна. Харин 2-р байрны 2-р орц, 60-р байрны хөл хорио үргэлжилж байгаа юм.

 

 

 

Дорнод аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол (огноогоор)

2021.04.02 – Баасан гараг +1 (0)

2021.04.05 – Даваа гараг +2 (2)

2021.04.09 – Баасан гараг +1 (3)

2021.04.11 – Ням гараг +1 (4)

2021.04.15 – Пүрэв гараг +1 (5)

2021.04.16 – Баасан гараг +2 (7)

2021.04.17 – Бямба гараг +8 (15)

2021.04.21 – Лхагва гараг +5 (20)

2021.04.22 – Пүрэв гараг +2 (22)

2021.04.24 – Бямба гараг +5 (27)

2021.04.25 – Ням гараг +3 (30)

2021.04.26 – Даваа гараг +1 (31)

  • Цагаан-Овоо суман дахь эх үүсвэр тодорхойгүй голомтоос дахин нэг иргэний  шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.27 – Мягмар гараг +4 (35)

  • Дашбалбар суманд коронавируст халдварын эх үүсвэр тодорхойгүй кластераас дөрвөн  иргэний  шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.29 – Пүрэв гараг +1 (36)

  • Залуус хороололд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал сүлжээ дэлгүүрийн ажилтан нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.30 – Баасан гараг +8 (44)

  • Хэрлэн сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 2 эерэг тохиолдол
  • Цагаан-Овоо сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 6 эерэг тохиолдол

2021.05.02 – Ням гараг +2 (46)

  • Цагаан-Овоо сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан 2 иргэний (Хүүхэд) шинжилгээний хариу эерэг гарлаа
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*