Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хаа ч юм, аль нэг газрыг биш, хашаагаа, орон сууцаа моджуулъя

5cd6b33a8b6d3
“Нэг мод тарьвал нэг насны буян” гэдэг. Шашинлаг бэлгэдлийг хойш тавиад мод тарихын ач холбогдол, ашиг тусыг тоочвол уртаас урт жагсаалт гарах байх.
Мод тарих өдөр гэхээр л хаа сайгүй мод суулгасан, зураг даруулсан улс байдагсан. Энэ жил хорио цээртэй, яах юм бүү мэд. Ямартай ч бид мод тарих өдөр гэхээр л хаа ч юм нэг газар албан шахалтаар очиж, бөөнөөрөө инээж хөхрөлдөн, хагас дутуу тарьж суулгасан болоод тэр чигт нь хаядаг зуршилтай болсон гэвэл хилсдэхгүй.

Дорнод аймагт гэхэд л өнгөрсөн хугацаанд хичнээн мянган суулгац ургалгүй хог болсныг бүгд мэдэж байгаа. Арчилж торддогсон бол Нисэх буудлын зам гэхэд л ногоон төгөл болчих байлаа.

Нэг харвал сайн дурын ч юм шиг, сайтар ажиглавал албадлагын шинжтэй энэ олон жилийн мод тарих өдрүүдээс арай өөрөөр Чойбалсан хотоо моджуулах НЭГ САНАЛ БАЙНА.

Юун гэвээс, мод тарих үйлсийг гэр бүлийн хүрээнд өрнүүлэх санаачилгыг өдөөе. Одоохондоо зам дагуу, голын эрэг гэх мэт эзгүй газар мод тарина гэж уриалахаа түр хойш тавья. Харин аав ээжүүд хүүхдүүдтэйгээ хамт орон сууцныхаа эргэн тойронд, гэр хорооллынхон хашаандаа мод тарьцгаая!

Мод тарих нь тухайн гэр бүлийн мартагдашгүй нандин дурсамж болох бөгөөд гаднаа сүндэрлэх модыг гэр бүлийн гишүүн лугаа зүйрлэн үзэж, арчилж тордсоор байх болно. Хүн яг хажуудаа тарьсан модоо хагдраад үхэхийг хараад суухгүй.

Сүрхий бордож торддоггүй юмаа гэхэд ядаж л хүүхдүүддээ хувинтай ус бариулаад гаргачихна. Энэ нь цаагуураа хүүхдэд байгалиа хайрлах, түмэн бодистой хэрхэн харьцах зөв дадал, зуршлыг бий болгож өгнө.
Хамгийн гол нь орон нутгийн удирдлагууд оршин суугаа байрных нь яг хаана, аль зурваст мод тарих боломжтойг тогтоогоод заагаад өгчихвөл гэр бүлээрээ ядаж ганц мод тариад ургуулчих сонирхолтой аав, ээжүүд зуу, зуугаараа бий гэж бодож байна.
Аймагт таримал суулгац бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд ч олон байна. Тэднийгээ гэр бүлүүдтэй холбож өгье. Сайтар сурталчлан танилцуулъя.
Заавал мод тарих өдөр гэлгүй аймгийн хэмжээнд “Байраа, хашаагаа моджуулах” аян зарлавал албан байгууллагаараа албадуулж тарьдгаас илүү үр дүнтэй байх болов уу хэмээн мунхаглан сэтгэнэ.
Г.Алтанхуяг
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Иргэн гуай өгүүлрүүн:

    Мод хаанаас авах.
    Зардаг бол хэн хаана зардаг
    Хэд4эр зардаг гээд тодорхой юм бичээч ээ.
    Дорнодоос мод авах гээд хайгаад олсонгүй.нисэхын тэнд зардаг гэсэн.яваад очихоор амьд хүн байхгүй аятай л бна лээ

    гэж айлдав.
  2. nam гуай өгүүлрүүн:

    nam dagasan, alban tushaald shunasan ner tur oloh gesen buzar yavdaltai hulgai hudalch ni dendsen avgai bulhaigaa nuuh gej fb soshioloor hudlaa shaahiimaa. halamjiin darga avgain avligachin hulgaich shunalt bulai bugdiig ni hun buhen medne huuli shuuh deer hen hamgaalaad bgaa ni oilgomjtoi. or hunjil avliga heel hahuuliin hamtragchidtaigaa buunuuruu zailah tsag chini bolson shuu.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*