Дорнод аймгийн мэдээллийн сайт

Маргаашаас эхлэн Гурванзагал, Сэргэлэн, Халхгол сумдад үүлэнд нөлөөлнө

179788783_1084969248678864_6048179498622294740_n

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дэргэдэх  “Онон бороо” экспедицүүд маргаашаас эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулах гэж байна. Тодруулбал “Онон бороо-1″ экспедиц 5 дугаар сарын 3-нд Гурванзагал, Сэргэлэн сум орчмоор , “Онон бороо-2″ экспедиц 5 дугаар сарын 4-нд Халхгол суманд  үүлэнд нөлөөлж, хур тунадасыг нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөө гаргажээ.

 “Онон Бороо-1″ экспедиц өнгөрсөн 7 хоногт буюу 4-р сарын 25-26 нд Цагаан-Овоо, Сэргэлэн суманд үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлсэн бөгөөд үр дүнд нь Цагаан-Овоо суманд 3.0мм, Баян-Уул суманд 2.6мм, Баяндун суманд 8.0 мм, Дашбалбар суманд 7.0мм хур тунадас тус тус оржээ.

179436065_1084969212012201_5254795021867274926_n

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*