Дорнод аймгийн мэдээллийн сайт

Маршрутаа дутуу мэдээлсэн байвал 8-наас хойш алаг цоог дэгдэлт үүсэхийг үгүйсгэхгүй

179984785_2939840396228142_8740199139161742811_n

Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн мэдээллийн цагаар тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг:

Дорнод аймагт 4-р сарын 29-нд бүртгэгдсэн тохиолдлын иргэн гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн байна. Тусгаарлалтын хугацаанд айл амьтнаар ороод, ойрын хавьтлын тоог нэмсэн. Хэрвээ энэ иргэний мэдээлэл баттай, мэдээллээ нуугаагүй, очсон уулзсан хүмүүсээ үлдээлгүй хэлсэн бол 4-р сарын 29-нөөс хойшхи 14 хоногийн хугацаанд (5 дугаар сарын 12-ны орчим) тохиолдол нэмж бүртгэгдэнэ. Энэ бүртгэгдэх тохиолдлууд нь бидний тусгаарласан ойрын хавьтал дундаас илэрнэ.

Хэрвээ тохиолдол үлдсэн байвал 5-р сарын 8-наас хойш алаг цоог хэлбэрээр дэгдэлт үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр Дорнод аймгийн хувьд 5-р сарын 8 хүртэлх хугацааг бидний хамгийн хариуцлагатай байх ёстой эмзэг үе гэж хэлж болно. Энэ үед л иргэн бүрийн хариуцлага, ухамсар чухал байна.

Цар тахлын үед бид вирустэй тэмцэхээс илүү хувь хүний ухамсартай тэмцэх шаардлага тулгарч байна. Бид үүнийг тооцоолоогүй. Ер нь бол дадлага сургуулилтыг хэд хэдэн удаа хийж байсан. Тэгэхэд тохиолдол бүртгэгдсэн газрыг л илүү их анхаарч, тохиолдол руу илүү ханддаг байсан бол яг одоо практикт, ухамсар луу нь хандах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.

14 хоног тусгаарлагдах гэдэг иргэдэд маш хэцүү байдаг байх. Гэхдээ гэртээ харьж чадахгүй байгаа албан хаагчдад үүнээс илүү хэцүү байгаа шүү гэдгийг иргэддээ хэлмээр байна гэлээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Та нар яагаад маршрут хэлэхгүй байгаа юм. Залуус номинг л ярина. Мэргэжлийн хяналт бусдыг ерөөсөө ярихгүй. Энэ муу Бадамсүрэн гэж хөгийн хулгайч бна ш дээ. Аймгийн захад өөрийн хүндээ ямарч зөвшөөрөл байхгүй мэргэжлийн бус хүнд колонк ажиллуулсан. Ямар том эрх мэдэл вэ. Мэргэжлиын хяналт Онцгой яагаад дэмжвээ. Та нар дараа нь хариуцлага хүлээж чадхуу. Дураараа дургиж аймгийг минь самаоч багаа та муусайн хулгайч нар удахгүй дээлээ нөмрөх байхаа. Ард тэнэг биш шүү хулгайч Бадамсүрээн

    гэж айлдав.
  2. zochin гуай өгүүлрүүн:

    Ene Bdamsvren nowsh chin Anandbuzariin kolonkiiin zawhai zaidan zahiral hvvhentei yawalddag gej baigaa. uuriinh ni hvreenii naiz hvvhneesee sonsson. Sejgiin nowsh. Ehner baidag l baihdaa bodwol hehe. Hulgaich awilgalch bugsnii dontoi 9 shid ni bvrdsen adguus yumaa

    гэж айлдав.
  3. Яана даа нээрээ гуай өгүүлрүүн:

    Энэ хэдэн дарга нар чинь өөрсдийнхөө дор байдаг хүмүүсийг л шагнадаг, аймаг орон нутагтаа өчнөөн юм хийсэн хүмүүсийг гадуурхдаг. Өөрсдөө л санаачилаагүй бол, өөрсдийг нь санаачилсан зохион байгуулсан гэж л бичихгүй бол ямар ч чухал ажил байсан дэмжихгүй, унагана, арай өөрчлөөд өөрсдийн нохдоор хийлгэнэ. Яасан лай ланчиг вэ нээрээ. Хэзээ зайлах юм бол доо.

    гэж айлдав.
  4. Хэрлэн сум 9р баг иргэн Н.Хүрэлбаатар гуай өгүүлрүүн:

    Та бүхэн сайн ажиллаж байгаад баярлалаа.Ялагуяа А.О.Комист баярлаж бгаа.Уг нь иргэн бүхэн үүрэгээ хариуцлга сайн биелүүлэхэд болох юм.Даан ч 14 хонгийн хорио даахгүй асуудал гараад бгаа нь харамсалтай бна..Би уб хотоос нутаглах ирсэн.Ах маань бие нь муу сэхээнд байгаа.Гэртээч оролгүй 14хонгийн хоринд журмын дагуу ажил дээрээ ганцаараа хоринд орсон.2021 о4сарын 25нд хорио хэлсэн.Одоо хүртэл дүрэм журамаа барьж үүргээ биелүүлж сууна.

    гэж айлдав.
  5. Хэрлэн сум 9р баг иргэн Н.Хүрэлбаатар.аатар гуай өгүүлрүүн:

    Та бүхэн сайн ажиллаж байгаад баярлалаа.Ялагуяа А.О.Комист баярлаж бгаа.Уг нь иргэн бүхэн үүрэгээ хариуцлга сайн биелүүлэхэд болох юм.Даан ч 14 хонгийн хорио даахгүй асуудал гараад бгаа нь харамсалтай бна..Би уб хотоос нутагдаа ирсэн.Ах маань бие нь муу сэхээнд байгаа.Гэртээч оролгүй 14хонгийн хоринд журмын дагуу ажил дээрээ ганцаараа хоринд орсон.2021 о4сарын 25нд хорио хэлсэн.Одоо хүртэл дүрэм журамаа барьж үүргээ биелүүлж сууна.

    гэж айлдав.
  6. Хэрлэн сум 9р баг иргэн Н.Хүрэлбаатар.аатар гуай өгүүлрүүн:

    Би ИРГЭНЫ үүргээ онц биелүүлж бгаа.9р багийн Засаг даргын албанд өглөө 10цагт бас 16цагт байнга өөрийн биеийн байдал халуунаа мэдээлж бгаа.Бас Цагдаад мэдээлэл давхар өгнө.Энэ миний ИРГЭНЫ ҮҮРЭГ.Учир нь А.О.Кс.Багийн Засаг даргын алба.Цагдаа ганц надтай харьцахгүй Тэдэнд олон чухал хийх ажил бий.Иймд би ИРГЭНЫ үүргийн дагуу.журам ДҮРЭМЭЭ барьж.Хорины сахих үүргийн онц биелүүлэх нь миний иргэны үүрэг.Та бүхэнд баярлаж бна.Иргэн бүхэн үүрэг ХАРИУЦЛГА ОНЦ биелүүлэхэд. Манай аймаг Ногоон бүс болоход ойрхон бна.Та бүхэндээ сайн ажиллаж байгаад чинь сэтгэлээсээ баярлаж бна.Эрүүл энх сайн сайханыг ерөөё.Хамтдаа.

    гэж айлдав.
  7. Б.Баясгалан. гуай өгүүлрүүн:

    Дорнод аймгийн хэмжээнд халдвар ямар байгаа болон эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн эрүүл мэндийн байдал АОК,Эрүүл мэндийн шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар тухай бүр олон нийтэд шуурхай мэдээллийн судалгаа тандалтын үндсэн дээр тулгуурлан мэдээлж цар тахалын энэ хүнд үед аж ахуйн нэгж иргэдийн үүрэг хариуцлага ямар байх талаар байнга сануулж анхааруулж сэрэмжлүүлж мэргэжлийн эмч хүний зөвлөгөөг өгч сэтгүүлч нарын асуултанд оновчтой хариултууд өгч байгаа Тархвар судлаач Эмч Б.Ганганцэцэг Танд Талархал илэрхийлье.Эмчийн хэлснээр энэ хүнд үед Иргэн бүрийн үүрэг хариуцлага Ухамсар юу юунаас чухал байна гэдгийг онцлон хэлснийг дурдахыг хүслээ.Дорнодчууд аа Цар тахалын энэ хүнд цаг үед Хүн бүр Ухамсартай байцгаая.УХАМСАР ХАЛДВАРААС ЧУХАЛ БАЙНА.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*