Дорнод аймгийн мэдээллийн сайт

Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

180195589_930259154398138_8070505957650485882_n

Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймагт Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

✅СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
Тохиолдол бүртгэгдээгүй. Халдварын голомтот бүс нутгаас 57 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 105 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад 539 иргэн байна. 342 PCR шинжилгээ хийгдсэн.

✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 44
– Хэрлэн суманд: 14
– Хөлөнбуйр суманд: 3
– Цагаан-Овоо суманд: 15
-Дашбалбар суманд: 5
– Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 16
-Шилжсэн: 1

✅ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -21
Хүндэвтэр -6

✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
– Ойрын хавьтлын 75 иргэн, дам хавьтлын 241 иргэн байна. Хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.

✅АСУУЛТ, ХАРИУЛТ:

1. Ногоон бүс болох сумаас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд хэрхэн Хэрлэн суманд ирэх вэ?
-Сумын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн, 70584647.mn сайт руу хүсэлтээ явуулна. Тухайн өдрийн аймгийн Шуурхай штабыг ахалж буй аймгийн Онцгой комиссын гишүүн шийдвэрлэж байгаа.

2. Илч хорооллын хөл хорио хязгаарлалт ямар түвшинд байна вэ?
-Давтан шинжилгээ маргааш хийгдэнэ. Шинжилгээний хариуг үндэслэн дараагийн шатны шийдвэр Мягмар гарагийн аймгийн Шуурхай штабын хуралдаанаар гарна.

3. Залуус хорооллын хөл хорио хязгаарлалт цуцлагдсан уу?
– Өчигдрийн аймгийн Шуурхай штабын хурлаар хөл хорио хязгаарлалтыг сулруулсан. Гэхдээ ойрын хавьтлын 5 айлын гишүүдийн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа учир тус 5 айл тусгаарлалтандаа байна.

4. Улаанбаатар хот болон бусад аймагт вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд Дорнод аймагт 2 дахь тунгаа хийлгэх бол ямар утсанд хандах вэ?
-Улаанбаатар хот болон бусад аймагт
Вероцелл, Астразенека вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын албаны 7058-3322 дугаарын утсанд бүртгүүлж, 2 дахь тунгаа Дорнод аймагт хийлгэх боломжтой.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*