Дорнод аймгийн мэдээллийн сайт

Коронавируст халдварын найман тохиолдол нэмж бүртгэгдлээ

х

2021.04.40  +8 (Нийт 44)

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын 8 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

  • Хэрлэн сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 2 эерэг тохиолдол
  • Цагаан-Овоо сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 6 эерэг тохиолдол

Шинээр батлагдсан 8 тохиолдлын 4 нь хүүхэд байна.

БОЭТ-ийн Халдвартын тасагт 26 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Зургаан хүний биеийн байдал хүндэвтэр, бусад хүний биеийн байдал хөнгөн байна. Өчигдөр найман иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар Дорнод аймгийн хэмжээнд нийт 16 хүн эдгэлээ.

Коронавирусээр эмчлүүлэгчдийн 10 нь нэг настайгаас 18 насны хүүхдүүд бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр хүүхэд эдгэж эмнэлгээс гарсан байна.

Дорнод аймгийн хэмжээнд 294 хүн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байна. Урьдчилж бэлтгэсэн тусгаарлан ажиглах байранд 82 иргэн байна. Аймгийн төвөөс хөдөө сумд руу очсон 540 хүн гэрийн тусгаарлан ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар Хөлөнбуйрын постоор 54 иргэн нэвтрэн орж, 22 нь буцаж гарсан байна.

177002692_2939167952962053_40593394006782313_n 177406148_2939167909628724_721146041491485596_n 179007729_2939167936295388_1784476707902373268_n

 

 

 

Дорнод аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол (огноогоор)

2021.04.02 – Баасан гараг +1 (0)

2021.04.05 – Даваа гараг +2 (2)

2021.04.09 – Баасан гараг +1 (3)

2021.04.11 – Ням гараг +1 (4)

2021.04.15 – Пүрэв гараг +1 (5)

2021.04.16 – Баасан гараг +2 (7)

2021.04.17 – Бямба гараг +8 (15)

2021.04.21 – Лхагва гараг +5 (20)

2021.04.22 – Пүрэв гараг +2 (22)

2021.04.24 – Бямба гараг +5 (27)

2021.04.25 – Ням гараг +3 (30)

2021.04.26 – Даваа гараг +1 (31)

  • Цагаан-Овоо суман дахь эх үүсвэр тодорхойгүй голомтоос дахин нэг иргэний  шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.27 – Мягмар гараг +4 (35)

  • Дашбалбар суманд коронавируст халдварын эх үүсвэр тодорхойгүй кластераас дөрвөн  иргэний  шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.29 – Пүрэв гараг +1 (36)

  • Залуус хороололд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал сүлжээ дэлгүүрийн ажилтан нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа.

2021.04.30 – Баасан гараг +8 (44)

  • Хэрлэн сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 2 эерэг тохиолдол
  • Цагаан-Овоо сум. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээгээр 6 эерэг тохиолдол
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*