Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялимгүй хур тунадас, нойтон цас орж, салхитай, сэрүүхэн байна.

177030036_3026946517526797_8294584724995409586_n

2021 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

Дорнод аймгийн нутгаар: 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар хур тунадас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10м/с, 3, 4, 5-нд бүх нутгаар баруун хойноос 12-17м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус, өдөртөө хугацааны эхээр 13-18 градус, бусад хугацаанд 8-13 градус дулаан байна.

 

4 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ 20 ЦАГААС 05 ДУГААР САРЫН 01-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ.

Малчид ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялимгүй хур тунадас, нойтон цас орж, салхитай, сэрүүхэн байна.

Дорнод аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 3-8м/с. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 2-7м/с. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

 

Дорнод аймгийн ЦУОШГ

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*