Дорнод аймгийн мэдээллийн сайт

Үлгэрч гэр бүл уралдаанд Дорнодын гэр бүл тусгай байр эзэлжээ

Screen Shot 2021-04-30 at 13.26.23

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж “Үлгэрч гэр бүл” цахим уралдааныг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны зорилго гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж монгол ардын үлгэрээр дамжуулан хүүхдээ хүмүүжүүлэх, уламжлалт өв соёлыг сургах арга зүйд эцэг эхчүүдийг уриалах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эерэг хандлага бий болгоход чиглэгджээ.

Тус уралдаанд нийт 125 гэр бүлийн бүтээл ирсэн бөгөөд удирдамж, тавигдах шаардлагын дагуу ирүүлсэн бүтээлийн лайк, шэйрын тоо, ажлын хэсгээс гарсан үнэлгээ, оролцогчдын бүтээлч байдлыг харгалзан үзэж шалгаруулсан байна.

Шалгаруулалтаар 1-р байрт: Монгол Ардын үлгэр “Ухаант туулай” үлгэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас оролцогч Б.Базарсадын гэр бүл шалгарсан бол Дорнод аймгаас бүтээлээ илгээсэн 2 цэцэрлэгийн дунд “А” бүлгийн Бэхбатын Отгонхүүгийн гэр бүл “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээр тусгай байр эзэлсэн байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*