Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнод аймагт Веросел вакцины хоёр дахь тун ирлээ

167782284_2923082814570567_5754813043840750931_n

Коронавируст халдвар ( COVID-19 )-ын эсрэг эхний ээлжийн 8500 хүн тун Вероцелл вакциныг тархвар судлалын заалтаар эрүүл мэнд байгууллагын ажилтан, ажиллагсад, Онцгой байдал, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Боловсролын байгууллага, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд, тээврийн жолооч, хүнсний дэлгүүрийн худалдагч зэрэг зорилтот бүлгийнхэнд хийгээд байна.

Дорнод аймаг Вероцелл вакцины 2 дахь тунг татан авлаа. Дээрх салбарын ажилтан, ажиллагсдын дархлаажуулалтын 2 тунг маргааш /2021.04.30/ хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Улаанбаатар хот болон бусад аймагт Вероцелл, Астразенека вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын албаны 7058-3322 дугаарын утсанд бүртгүүлж, 2 дахь тунгаа Дорнод аймагт хийлгэх боломжтойг мэдэгдлээ.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*