Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүүхдийн эмч нарыг дархлаажуулав

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нэмэгдэж, 53 дугаар долоо хоногийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 9.6 хувь, Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 9.8 хувийг эзэлж томуугийн дэгдэлт нэмэгдэж өрх болон амбулаторийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж ачаалал ихэссэнтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчид томуугийн вирусээр халдварлах эрсдэл өндөр байна.

Иймд Эрүүл мэндийн газраас санаачлан аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа эм ханган нийлүүлэх төвүүдийг уриалан нийгмийн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх ажлын хүрээнд эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилчдыг дархлаажуулах, томуугаас урьдчилан сэргийлэлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлж витамин, амин дэмээр хангах ажлыг зохион байгууллаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Дандар гуай өгүүлрүүн:

    Сүрьеэгийн хэдэн эмч нарынхаа дархлааг дэмжээрэй

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*