Дорнод аймгийн мэдээллийн сайт

“Залуус”-ынхныг гаргана, гаргахгүй

172718697_104222495140743_8031245896617611819_n

АОК-ын өнөөдрийн мэдээллээр Хэрлэн сумын 1-р багийн Залуус хороололд халдвар нэмэгдэж гараагүй тул зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд болон хүндэтгэх шалтгаантай бусад иргэд гарч болно гэж мэдээлсэн. Түүнчлэн тусгаарлалтын 14 хоног дуустал буюу 5-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд айл өрх бүрээс нэг хүн эм, хүнс авахаар гадагш гарахыг зөвшөөрч байгаа гэсэн юм.

Гэвч ажил албандаа явах болон эмнэлэг, дэлгүүр, эмийн сан орох шаардлагатай цөөнгүй иргэд “Дээрээс шийдвэр ирээгүй” гэсэн шалтгаанаар гарч чадалгүй өдрийг өнгөрөөжээ.

11:40 цагийн мэдээллийн дараа хамгаалалтын ажилтнууд оршин суугчдыг 14 цагт шийдвэр ирэхээр нь гаргая гэсэн боловч 15 цагаас хойш олон арван автомашины дараалал үүсчээ. Хороололд хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналт, Онцгой байдлынхан очсон ч тодорхой шийдтэй хариу өгөөгүй байна. Ингээд зайлшгүй шалтгаантай цөөн иргэдийг гаргажээ. Харин үлдсэн иргэдийг  70584647 руу залгаж АОК-оос зөвшөөрөл авах, нэг гарвал 5-р сарын 1 хүртэл буцаж оруулахгүй, одоо хүн битгий гарга гэж заавар өгсөн гэхчилэн тайлбарлаж буцаасан аж.

Ийнхүү АОК эргэж буцсан шийдвэр мэдээлэл өгч, гаргасан шийдвэр нь хөрсөн дээрээ хэрэгжихгүй байгаад Залуус хорооллын иргэд бухимдалтай байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*