Дорнод аймгийн мэдээллийн сайт

Залуус хороололд амьдардаг зөвшөөрөгдсөн салбарынхан ажилдаа явж болно

173910600_104222568474069_4170736716412915223_n

Хэрлэн сумын 1-р багийн Залуус хороололд хөл хорио тогтоосноос хойш 11 хоног өнгөрч байна. Тус хороололд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёр дахь шинжилгээ болон нийт оршин суугчдын эхний шинжилгээ сөрөг гарсан байна.

Тусгаарлалтын дэглэмийг 14 хоногийн хугацаагаар тогтоосон ч нэмж халдвар бүртгэгдээгүй тул АОК зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг иргэдийг гэрээс гарахыг зөвшөөрлөө. Түүнчлэн гэр бүлийн нэг гишүүн хүнс, эм худалдан авах болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар нэг удаа гэрээс гарах боломжтой юм байна.

 

Нэмэлт: 16:00 цаг

Залуусынхныг “гаргана”, “гаргахгүй”

 

АОК-ын өнөөдрийн мэдээллээр Хэрлэн сумын 1-р багийн Залуус хороололд халдвар нэмэгдэж гараагүй тул зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд болон хүндэтгэх шалтгаантай бусад иргэд гарч болно гэж мэдээлсэн. Түүнчлэн тусгаарлалтын 14 хоног дуустал буюу 5-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд айл өрх бүрээс нэг хүн эм, хүнс авахаар гадагш гарахыг зөвшөөрч байгаа гэсэн юм.

Гэвч ажил албандаа явах болон эмнэлэг, дэлгүүр, эмийн сан орох шаардлагатай цөөнгүй иргэд “Дээрээс шийдвэр ирээгүй” гэсэн шалтгаанаар гарч чадалгүй өдрийг өнгөрөөжээ.

11:40 цагийн мэдээллийн дараа хамгаалалтын ажилтнууд оршин суугчдыг 14 цагт шийдвэр ирэхээр нь гаргая гэсэн боловч 15 цагаас хойш олон арван автомашины дараалал үүсчээ. Хороололд хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналт, Онцгой байдлынхан очсон ч тодорхой шийдтэй хариу өгөөгүй байна. Ингээд зайлшгүй шалтгаантай цөөн иргэдийг гаргажээ. Харин үлдсэн иргэдийг  70584647 руу залгаж АОК-оос зөвшөөрөл авах, нэг гарвал 5-р сарын 1 хүртэл буцаж оруулахгүй, одоо хүн битгий гарга гэж заавар өгсөн гэхчилэн тайлбарлаж буцаасан аж.

Ийнхүү АОК эргэж буцсан шийдвэр мэдээлэл өгч, гаргасан шийдвэр нь хөрсөн дээрээ хэрэгжихгүй байгаад Залуус хорооллын иргэд бухимдалтай байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Батаа гуай өгүүлрүүн:

    Нэг удаа гэдэг нь өдөрт нэг удаа юм уу сард юм уу жилд юм уу. АОК мэдээ өгнө гэж нохойн баас шиг юм байхын

    гэж айлдав.
  2. Lhagva гуай өгүүлрүүн:

    Za hud shuu gargaagui shuu garah gsn ergej oruulahgui gsn shiidwer ni gazar Dr uur bn

    гэж айлдав.
  3. bulgan гуай өгүүлрүүн:

    1 udriin hugatsaatai shiidwer baisan ym bish uu! Tiim ym gej haana bdii. Unuudur hunsee awahaar garah gtl gargaagui shuu

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*