Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Боярышник нэрийн бүтээгдэхүүнээс болгоомжил

Эрхүүгийн Ново-Ленино дүүргийн яаралтай тусламжийн төвд 2016 оны 12 дугаар сарын 17-ноос хойш ижил шинж тэмдэгтэй, гүн хордлогод орсон 35-50 настай хүмүүсийн дуудлага нэмэгджээ. Эдгээр хүмүүс жижиг захуудаар зарагдаж байсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ууж хэрэглэсэн байна.

Уг бүтээгдэхүүнд метилийн спирт болон антифриз гэсэн хөлдөөх шингэн агуулагдсан бөгөөд шошгон дээр уухыг хориглоно гэсэн бичигтэй байсан хэдий ч хүмүүс авч хэрэглэсэн байна.

Одоогоор ОХУ-д 70 гаруй хүн нас барсан мэдээтэй байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*