Дорнод аймгийн мэдээллийн сайт

Айлын амбаар, соната маркийн автомашин шатжээ

Screen Shot 2021-04-27 at 10.19.28

Онцгой байдлын албаны хоногийн шуурхай мэдээнээс…

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 21 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:18 цагт очиход иргэн Э-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн баруун хана, дээврийн хэсэг, эд хогшил, “Соната-2” загварын суудлын автомашин, 2.5х3.5 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 57 минут ажиллаж унтраасан.

Delger New Channel Suren:

Галд өртсөн айлд туслаарай.Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 21-18 тоотод өчигдөр орой салхины үеэр гал гарч 0-20 насны залуучууд,хүүхдүүд аав,ээжтэйгээ гэр оронгүй болжээ.Хажуугаар явж байсан Дашням гэдэг залуу хүүхдүүдийг аварч 101 т дуудлага өгсөн байна.Тэд зүгээр байгаа нь яамай даа.Хаа хаанаа хүнд хэцүү байгаа энэ цаг үед боломжоороо туслаарай.Холбогдох утас 8801-4146

179130124_2837623279810292_8304075305654957699_n
Фотог: Шинэ суваг ТВ

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*