Дорнод аймгийн мэдээллийн сайт

Арын замын хуучин хавтангуудыг зарсан гэх хэрэг шалгагдаж байна

Screen Shot 2021-04-26 at 19.04.14

Чойбалсан хотын арын төв замын хавтангуудыг хуулж, шинээр 14 м өргөн, 5.5 км урт авто зам барьж байгаа. Өнгөрсөн жил хуулж авсан 1100 гаруй хавтангаас Хүний хөгжлийн ордон, Зүүн цементэн гүүр лүү тавих авто замд ашиглажээ. Үлдсэн хавтангуудыг нь ХЦ-ийн 0132-р анги, ЗХ-ний 327-р ангиуд руу зам тавихад ашиглахаар хуваарилсан байна.

Гэтэл орон нутгийн өмчид хамаарах эдгээр хавтангуудыг хувь хүн зарж борлуулсан гэх хэрэг Аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж эхэллээ. Тодруулбал, ЗХ-ний 327-р ангийн гадна хураасан хавтангуудаас нэгэн иргэн 12 ширхэгийг ачиж байгаад үйлдэл дээрээ саатуулагджээ.

Тэрээр мэдүүлэхдээ хавтангуудыг ОНӨГ-ын мэргэжилтнээс худалдаж авсан гэсэн бол нэр холбогдсон төрийн албан хаагч нь зараагүй гэж мэдүүлсэн байна. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Galt гуай өгүүлрүүн:

    Ee hotiin orlogch Galtiin dyy ganzorig hulgailj bgaad barigdsan sh dee.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*