Дорнод аймгийн мэдээллийн сайт

“Хулгайн замаар нэвтэрсэн” гэх Хөлөнбуйрын кластерыг идэвхигүй болсонд тооцож хаалаа

Screen Shot 2021-04-26 at 12.43.01

Дорнод аймагт “хулгайн замаар” нэвтэрсэн иргэн (уяач) Хөлөнбуйр суманд саатуулагдаж, 2021 оны 4-р сарын 10-ны шинжилгээгээр эерэг тохиолдол батлагдсан билээ. АОК-ын шийдвэрээр Хөлөнбуйр суманд 14 хоног хязгаарлалт тогтоож, тархалтын цар хүрээг хумих ажил хийгдсэн юм.

Өнгөрсөн хугацаанд энэ кластер дахь ойрын хавьтлын 31 иргэнд 4 удаа, дам хавьтлын 156 иргэнд 2 удаа PCR шинжилгээ хийж, 3 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдвар авсан 3 иргэн нь хөдөө гэртээ хамт амьдарч байсан, ойрын хавьталгүй (төв рүү ороогүй, төвөөс хүн зочилж ирээгүй) тул цааш хавьтал тараагаагүй гэж үзсэн. Түүнчлэн халдвар зөөвөрлөж ирсэн анхны хүн (уяач)-тэй харилцсан 30 гаруй хүнийг тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж, 14 дэх хоногийн сүүлийн шинжилгээ нь сөрөг гарсан гэж АОК тайлбарлалаа.

АОК-ын шуурхай штаб тухайн кластерт нэмж халдвар бүртгэгдээгүй тул идэвхигүй болсонд тооцож, хаахаар шийдвэрлэжээ. Цаашид уг голомтод 14 хоногийн хугацаанд тандалт явуулах юм байна.

Тус суманд тогтоосон хөл хориог цуцалсан боловч улсын хэмжээнд мөрдөж буй хорио цээрийн дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөхийг анхаарууллаа.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Uwchin aldaad bvvr zambaraagaa aldaj baina duu. Badamsuren gej hugiin hulgaich aimag samraad haychlaa. Medeelel ni unen yadruu, setguulch gej salbadainuud ni unen yadruu. Awilga alban tushaaliin aimar sonirholtoi nowsh doo. hudlaa dvr esgesen Tvgjil Badamsuren zail chi

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*