Дорнод аймгийн мэдээллийн сайт

Цагаан-Овоо, Хөлөнбуйрт гурван халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 30 хүрлээ

168639730_2921464698065712_4971405003705425505_n

АОК-ын ээлжит мэдээллийн цагаар Аймгийн тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг дараахь мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт 128 иргэнд вакцинжуулалт хийж, вакцины хамрагдалт 98,9 хувьтай. Халдварын голомтот бүс нутгаас ирсэн 35 иргэн байна. Гэрийн тусгаарлан ажиглалтад 182 иргэн байна. 402 иргэнд PCR шинжилгээ хийж, 3 иргэний сорьцын шинжилгээ эерэг гарч, нийт батлагдсан тохиолдол 30 боллоо.

ШИНЭЭР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ:

  • Цагаан-Овоо суманд батлагдсан эх үүсвэр нь тодорхойгүй кластераас 2 иргэн,

Тус кластер дахь анхны батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлж, тархалтын цар хүрээг тогтоон ажиллаж байна. Одоогийн байдлаар Цагаан-Овоо суманд 8 халдвар бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлын маршрутыг ажиглавал, нэг цаг хугацаанд нэг дор бөөнөөрөө уулздаг гэр бүл, ойр дотны хүрээлэл бүхий иргэдийн дундаас гарч байгаа.

  • Хөлөнбуйр сумын постоор орж ирэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгч эерэг гарсан 1 тохиолдол PCR шинжилгээгээр тус тус батлагдлаа.

Дашбалбар суманд нэг тохиолдол PCR шинжилгээгээр эерэг батлагдсан. Мөн гурван иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гараад байгаа. Энэ гурван иргэнд хийсэн PCR шинжилгээний сорьц өнөөдөр тээвэрлэгдэн ирлээ. Шинжилгээний хариу гарсны дараа маргааш мэдээлнэ.

12-р байрны кластерийн ойрын хавьтлын хүмүүсийн тандалт өчигдөр дууслаа. Ойрын болон дам хавьтлын иргэдийн сүүлийн шинжилгээ сөрөг гарсан. Кластерыг хаах эсэх талаарх АОК-ын шийдвэр хараахан гараагүй байна.

 

 

Дорнод аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол (огноогоор)

2021.04.02 – Баасан гараг +1 (0)

2021.04.05 – Даваа гараг +2 (2)

2021.04.09 – Баасан гараг +1 (3)

2021.04.11 – Ням гараг +1 (4)

2021.04.15 – Пүрэв гараг +1 (5)

2021.04.16 – Баасан гараг +2 (7)

2021.04.17 – Бямба гараг +8 (15)

2021.04.21 – Лхагва гараг +5 (20)

2021.04.22 – Пүрэв гараг +2 (22)

2021.04.24 – Бямба гараг +5 (27)

2021.04.25 – Ням гараг +3 (30)

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. shurentsetseg гуай өгүүлрүүн:

    Mergejliin hyanaltaas ilersen ni unen baihad yag yamar uchraas nuutslaad bgaa yum be.Mergejliin hyanaltad ehner ni bdg emegteigees ilersen naizaas ni geed urgeljlej bgaa..negniihen nuhur ni ilerseng ni medsen murtluu ajildaa yavj busdiig ersdeld oruulsaniig yah yum darah sanaatai yumuu! S
    hinjilgee,tandalt tag chig !

    гэж айлдав.
  2. Pingback: Цагаан-Овоо суманд нэг тохиолдол нэмэгдлээ | www.Dornod.NET

  3. Pingback: Залуус хорооллын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

  4. Pingback: Коронавируст халдварын найман тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

  5. Pingback: Коронавируст халдварын нэг шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*