Дорнод аймгийн мэдээллийн сайт

Дорнод аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ

FB_IMG_1619251766393

АОК-ын ээлжит мэдээллээс танилцуулж байна. 2021 оны 4-р сарын 24-ний өдрийн 00 цаг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт бусад аймаг, сумдаас 25 иргэн нэвтрэн орж ирсэн. Гэрийн тусгаарлан ажиглалтад 158 иргэн байна. Нийт 1163 хүнд PCR шинжилгээ хийж, таван хүний сорьцын хариу эерэг гарлаа.

ШИНЭЭР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ:

  • Дашбалбар сум – 1

Дашбалбар сумын иргэн нь 2021 оны 4-р сарын 7-ны өдөр Хэрлэн Номин бизнес төвөөр үйлчлүүлсэн бөгөөд 4-р сарын 9-ний өдөр хувийн унаагаараа суманд очжээ. Түүний шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавьтлын 23, дам хавьтлын 46 хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад түргэвчилсэн тестээр 3 хүний хариу эерэг гарсан байна. Гэхдээ эцсийн хариу нь PCR шинжилгээгээр баталгаажих юм.

  • Хэрлэн сум – 2

Ажлын газрынхаа хүнээс халдвар авсан 2 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр иргэд Хэрлэн сумын 2, 60-р байранд оршин суудаг бөгөөд ажлынх нь хүн халдвар авсантай холбогдуулан гэртээ тусгаарлагдаж байжээ. Тэдний ойрын хавьтлын 40 гаруй хүнийг тогтоогоод байна.

Халдвар эерэг батлагдсан иргэн нь  гэрийн тусгаарлалтад орохын өмнөх өдөр албан ажлын шаардлагаар аймгийн төвийн ШТС-уудаар тойрч явсан байна. Иймээс аймгийн төвийн ШТС-ын ажилтнуудыг ойрын хавьтлаар тогтоож, шинжилгээнд хамруулахаар болжээ.

Ажлын байрандаа халдвар авах тохиолдол их гарч байгаа учраас тогтмол амны хаалт зүүх, зай барих, бөөнөөрөө хооллохгүй байх шаардлагатай байна. Түүнчлэн халдвар батлагдсан иргэний гэр бүлийн гишүүд нь халдвар аваагүй байж болох учраас гэртээ байхдаа ч зай барих, ариун цэврийн хэрэглэлийг хоорондоо солихгүй, хувийн ариун цэвэр сахих зэргээр халдвар тараахгүй байх боломжтой.

Албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд гэртээ тусгаарлагдаж байгаа болон эхний шинжилгээ сөрөг гарсан ажилтнуудаа ажилдаа ирэхийг шаардаж байна. ЭМЯ, Онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэх ёстой гэлээ.

 Хөлөнбуйр сум – 2 (Зөөвөрлөгдөж ирсэн)

Улаанбаатар хотод буяны ажилд оролцоод ирсэн гэр бүлийн 3 хүний түргэвчилсэн шинжилгээнээс 2 хүнийх нь хариу эерэг гарлаа.

Нийслэлээс Дорнод аймаг руу өдөр бүр 20-30 иргэн ирж байна. Тэдний 80 орчим хувь нь ачаа тээвэр хүргэж ирдэг. Улаанбаатар хот халдварын голомт болсон учраас ирсэн хүмүүсийн халдварын эх үүсвэр, хавьтлыг тогтоох боломжгүй. Дорнод аймагт нэвтэрсний дараа хяналтгүй зорчих эрсдэлтэй тул бид анхаарал тавьж ажиллаж байна гэлээ.

 

 

Дорнод аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол (огноогоор)

2021.04.02 – Баасан гараг +1 (0)

2021.04.05 – Даваа гараг +2 (2)

2021.04.09 – Баасан гараг +1 (3)

2021.04.11 – Ням гараг +1 (4)

2021.04.15 – Пүрэв гараг +1 (5)

2021.04.16 – Баасан гараг +2 (7)

2021.04.17 – Бямба гараг +8 (15)

2021.04.21 – Лхагва гараг +5 (20)

2021.04.22 – Пүрэв гараг +2 (22)

2021.04.24 – Бямба гараг +5 (27)

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Medeellee unen zuw delgerengui uguuchee malaa. Chi er ni naad ajilaa hiij chadahgui baina sh dee bolichooj. heden setguulch ni gej unen yadruu asuuj ch chadahgui bodwol hulgaich Badamsuren ni bitgii asuu gedeg yum bgaa biz. Taartsan yumnuud. Badamsuren gej hulgaich aimag samraad haychlaa nowsh chin

    гэж айлдав.
  2. zochin гуай өгүүлрүүн:

    Manaih er ni dotroo aldchihsan yamarch zohion baiguulalt baihgui. Shuurhai stab ni yugaa ch medehgui negdsen neg udirdlaga baihgui, hvn bolgon darga boloh geed yadtsan hulgaichuud uwchin taraachlaa daa. Irged bish ta nariin utgaggui shiidweruud aimgiig mini iim baidald oruulsan shvv. Naad hulgaich Badamsureng ter Halhgolruu ni huuj yawuulbal taarna

    гэж айлдав.
  3. Pingback: Цагаан-Овоо, Хөлөнбуйрт гурван халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 30 хүрлээ | www.Dornod.NET

  4. Pingback: Залуус хорооллын тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*