Дорнод аймгийн мэдээллийн сайт

70-р байрны оршин суугчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

702

2021 оны 4-р сарын 19-ний даваа гарагт Хэрлэн сумын 6-р багийн 70-р байрыг тусгаарлаж, хөл хорио тогтоосон билээ. Тус байрны оршин суугч 7 ам бүлтэй нэгэн айлын 4 хүнээс коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн тул БОЭТ-д хэвтүүлэн эмчилж, гэр бүлийн бусад гишүүдийг нь тусгайлан бэлтгэсэн зочид буудалд тусгаарласан байна. Энэ халдварын тохиолдлыг 2021 оны 4-р сарын 17-нд Залуус хороололд бүртгэгдсэн кластераас эх үүсвэртэй гэж АОК мэдээлсэн юм.

Орон сууцны 70-р байр нь 41 айлтай. Нийт оршин суугчдыг дам хавьтал гэж үзэн тандалт шинжилгээ хийсэн бөгөөд өнөөдөр эхний шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдэгдсэн байна. Тусгаарлалтын дэглэмийг дахин 7 хоног үргэлжлүүлж, давтан шинжилгээ хийгдсэний дараа халдвар илрээгүй тохиолдолд цуцлах ажээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*