Дорнод аймгийн мэдээллийн сайт

Орон даяар хөл хориог 5-р сарын 8-ныг хүртэл сунгалаа

172219657_104222401807419_3938580080297784202_n

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хатуу хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн хөл хорио энэ ням гараг хүртэл буюу дөрөвдүгээр сарын 25-ны хүртэл тогтоогоод байсан юм. Хөл хорио тогтоосон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас хөл хориог дахин хоног сунгах саналыг гаргаж, УОК дэмжээд байсан юм.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар нөхцөл байдлын мэдээллийг сонсож, дахин сунгахаар боллоо.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн  нас барсан.  4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*