Дорнод аймгийн мэдээллийн сайт

БОЭТ: Covid19-ийн халдвар авсан 18 хүн хэвтэн эмчлүүлж байна

х
Дорнод аймагт Коронавируст халдвар (Covid-19)-ын өвчлөлийн анхны тохиолдол 4 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэнээс хойшхи хугацаанд өвчлөлийн 22 тохиолдол батлагдаад байна.
Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдвартын тасагт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 нь хүүхэд бөгөөд нийт эмчлүүлэгчдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр байдалтай байна. Өндөр эрсдэлтэй (нас, биеийн жин, архаг өвчин) 1 хүн Улаанбаатар хотруу ХӨСҮТ-д шилжин эмчлүүлж байгаа бөгөөд харин 3 хүний биеийн байдал сайжран эдгэрч 14 дэх хоногтоо эмнэлгээс гарлаа.
Коронавируст халдвар (Covid-19)-ын батлагдсан тохиолдлыг эмчлэх эхний ээлжийн багт халдвартын тасгийн эрхлэгч их эмч Д.Оюунбилэг, сувилагч Б.Бямбаханд, үйлчилгээний ажилтан Г.Энхцэцэг нар ажиллаж үүрэгт ажлаа амжилттайгаар гүйцэтгэн халдвартай бүсээс гарч тусгаарлалтад орсон.
Харин одоо халдвартын тасагт их эмч Т.Мөнхчимэг, сувилагч В.Цагаандарь, үйлчилгээний ажилтан Г.Одонбор нар ажиллаж байна.
Коронавируст халдвар (Covid-19)-тай өвчтөнүүдийг эмчлэх 40 орыг халдвартын тасагтаа дэлгэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 280 ортой эмнэлгийг дэлгэх төлөвлөгөөг гарган бэлэн байдлыг ханган ажиллаж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ.
https://www.facebook.com/Dornod.BOET
176930341_3075172656040041_8254757553936734887_n
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Badamsuren bolon tvvnii nohod aimgiig mini samarhlaa daa. Goriig ni jiioin irged bid l hvrtreh yumaa. Hugiin daranguilagch nowsh. Chamaig naad ven hatan zuuraldaad baigaa suulaas chin dornodiin zaluus udahgui negdej awch hayh bolnoo. Chadahgui baij sain duraaraa zail chi muu

    гэж айлдав.
  2. zochin гуай өгүүлрүүн:

    Badamsuren gemgui tsarai gargachaad jinhene Tvgjil gardaa. Hugiin awilgalch, dornodiin hamag ungutei uudtei gazruudiig zarj bayjij baigaa buzar gar. Udahgui goroo amsnaa chii

    гэж айлдав.
  3. хэрлэн гуай өгүүлрүүн:

    өөрийн гар хөл болсон бөгс долоож цүнх барьж ор хөнжил нэгтнээ газар хэлтэсийн даргаар томилж, төрийн мөнгөөр тв хэвлэл мэдээллийг санхүүжүүлж хаалтын гэрээ хийсэн, мэдээ мэдээлэлээ нэг талыг баримтлуулж хяналт шалгалтаар оруулж өөрсдийн захиалгат болгосноор худал хуурмаг булхай гэмт хэргээ нууж, ард иргэдийн тархийг угаах болсон. агентлагийн дарга нартай хуйвалдаж төрийн сангуудаас мөнгө завшдаг,!! зарлага баримтыг хуурамчаар үйлддэг тайландаа худал мэдээлдэг, өөрсдөө төрөөс хулгайлж байгаа мөнгөнийхөө зарлагын баримтыг хамтарч хуурамчаар үйлдэж зориулалтыг нь өөрчилж тайлагнадаг. ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг дэмжих … гээд, зээл тусламж … энэ бүгдээс өчүүхэн хувийг Дорнодыг иргэдэд хүртээсэн болж түүгээрээ алдар нэр хүнд өөрийгөө суртачилж ихэнх хувь нь хүртэх ёстой эзэндээ хүрдэггүй. ажил хийж байгаа дүр үзүүлж байн байн ярилцлага мэдээ мэдээлэл өгч байгаа нь нөгөө хулгай булхай луйвараа нуун дарагдуулж ард иргэдийн тархийг угаах ажиллагаа.

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*