Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хэрлэн номин, БОЭТ-ийн Зүрх, судасны тасгаар үйлчлүүлсэн бол өөрийгөө тусгаарлаарай

170977964_2929254280620087_7798296437052137189_n

АОК сүүлийн 24 цагт шинээр батлагдсан хоёр тохиолдлын талаар мэдээлэл өглөө.

Дорнод аймагт халдвар гарсан бусад аймаг, хотоос 26 иргэн нэвтрэн орж, гэрийн тусгаарлан ажиглалтад 239 иргэн сууж байна. БОЭТ-ийн Халдвартын тасагт 18 хүн эмчлүүлж байна.

ШИНЭ ТОХИОЛДОЛ: +2 (Нийт 22)

  • Хэрлэн сумын 1-р багийн Илч хороолол (Цэнхэр)-д оршин суугч, Хэрлэн номин бизнес төвийн барааны тасгийн худалдагчийн PCR шинжилгээний хариу эерэг гарч батлагдлаа.
  • Цагаан-Овоо суманд илэрсэн эх уурхай тогтоогдоогүй голомтоос үүссэн нэг шинэ тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Шинээр батлагдсан хоёр тохиодлын ойрын хавьтлын 175 иргэн, дам хавьтлын 580 иргэн байна.

4-р сарын 7-ноос хойшхи бичлэгийг үзэж, ойрын хавьтлыг тогтоон, тухайн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулна. Нэгдүгээрт хэнээс халдвар авсан, хоёрдугаарт хэдэн хүнд халдвар тараасныг тогтоох ажил хийгдэж байна.

МАРШРУТЫН ТАЛААР:

Иргэд, олон нийтийн зүгээс халдвар илэрсэн иргэдийн маршрутыг дэлгэхийг шаардаж байгаа. Тэгвэл 4-р сарын 9-нөөс хойш Хэрлэн номин бизнес төвөөр үйлчлүүлсэн, 4-р сарын 14-ний 14:00 цагаас хойш БОЭТ-ийн Зүрх судасны кабинетаар үйлчлүүлсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаж ажиглах шаардлагатай байна. Амт үнэр мэдрэхгүй болох, хоолой сэрвэгэнэж, хуурай ханиалгах шинж тэмдэг мэдэгдвэл 8526-0074, 7058-103 утсаар мэдэгдээрэй гэлээ.

 

 

Дорнод аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол (огноогоор)

2021.04.02 – Баасан гараг +1 (0)

2021.04.05 – Даваа гараг +2 (2)

2021.04.09 – Баасан гараг +1 (3)

2021.04.11 – Ням гараг +1 (4)

2021.04.15 – Пүрэв гараг +1 (5)

2021.04.16 – Баасан гараг +2 (7)

2021.04.17 – Бямба гараг +8 (15)

2021.04.21 – Лхагва гараг +5 (20)

2021.04.22 – Пүрэв гараг +2 (22)

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Pingback: Орон сууцны 60-р байрыг тусгаарлаж, цагдаагийн хамгаалалтад авлаа | www.Dornod.NET

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Ард иргэд минь гэртээ байж дархлаагаа дэмжээрэй. Гадуур онцын шаардлагагүй үед битгий гараарай. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хичээгээрэй.

    гэж айлдав.
  3. Pingback: Залуус хорооллын тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

  4. Pingback: Цагаан-Овоо суманд хоёр хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарчээ | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*