Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шинэ жилийн өдрүүдээр 8 хүн архины хөнгөн хэлбэрийн хордлогод оржээ

Шинэ жилийн нийтээр амрах баярын өдрүүдэд бэлэн байдлыг ханган ажиллах зорилгоор бүх шатны эмнэлгүүдтэй холбогдон ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж өдөрт 2 удаа мэдээг нэгтгэн ЭМЯ-нд хүргүүлж ажилласан байна. БОЭТ, Сум дундын эмнэлэг, Сумын ЭМТөв, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төв, Сум дундын эмнэлэг, Сумын ЭМТөвүүдийн дарга, их эмч нар хариуцлагатай жижүүрт гарчээ. Өрхийн Эрүүл мэндийн төвийн хариуцлагатай жижүүр эмч нар 10-12.00 цагийн хооронд ирсэн өвчтнүүдийг хүлээн авч үзлэг хийж, зөвлөгөө өгөв. Баярын өдрүүдэд нийт 384 дуудлага хүлээн авч тусламж үзүүлсэн бөгөөд нийт дуудлагын 36.4 хувийг насанд хүрэгчид, 47.1 хувийг хүүхэд эзэлжээ. Архины хөнгөн хэлбэрийн хордлоготой 8 хүнд хордлого тайлах эмчилгээ хийсэн талаар Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа дурдлаа. Шинээр 19 хүүхэд мэндэлснээс 12 хүү, 7 охин , ихэр 1 байна. Нас баралт 7 тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*