Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хоёр сургуулийн захирлыг сонгон шалгаруулна

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн, Аймгийн Засаг даргын “Ажлын байрны захиалга хүргүүлэх тухай” албан тоотын дагуу дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Үүнд:

1. Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал
2. Дашбалбар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал

Сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 дэх заалт, аймгийн Засаг даргын “Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тооны захиалга”-д тавих шаардлагыг хангасан байна.

Нийтлэг шаардлага:

• Боловсрол: Боловсролын Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжил: Боловсролын чиглэлээр
• Мэргэшил: Боловсролын удирдлагын менежмент
Туршлага: Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал

– Ерөнхий боловсролын сургуульд 5 аас доошгүй жил, сургалтын менежер болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх
– Багшлах болон боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх
– Боловсрол, удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх

Дашбалбар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал

– Ерөнхий боловсролын сургуульд 5 аас доошгүй жил, сургалтын менежер болон түүнээс дээш албан тушаалд ажилласан туршлагатай байх
– Багшлах болон боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх
– Боловсрол, удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх

• Ур чадвар:
• Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх
• Мэдээлэл боловсруулах
• Асуудал шийдвэрлэх
• Судалгаа шинжилгээ хийх
• Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах
• Бусдыг манлайлах
• Багаар ажиллах
• Ёс зүйн болон харилцааны соёлтой байх

 Тусгай шаардлага:
• Сургуулийн хэв шинж онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

Бүрдүүлэх материал

1. Биеийн байцаалт /Төрийн албан хаагчдын анкет Маягт1/
2. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт
5. 4х6-ийн зураг 2 хувь
6. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбар, эх хувийн хамт
7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
8. Зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг боловсруулан дугтуйнд битүүмжлэн өгөх

• Жич: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

• Бүртгэл :

– 2017 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр ажлын цагаар бүртгэнэ.
 Сонгон шалгаруулалт:

– Боловсрол соёл урлагийн газар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болно.

Лавлах утас: 70583674, 99578989, 88084034

Аймгийн Боловсрол соёл урлагийн газар

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*