Дорнод аймгийн мэдээллийн сайт

АОК: Гэр ахуйн барааны тасгийн ажилтнаас коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ

172300841_3012331648988284_5213130023110348906_n

Хэрлэн номин бизнес төвийн гэр ахуйн барааны тасгийн худалдагч эмэгтэй 3 хоногийн турш хий ханиалгаж, өчигдрөөс амт, үнэр мэдрэхээ болилоо гэсэн өгүүлэмжтэйгээр өнөөдөр (2021.04.19) Ягаан цээнэ ӨЭМТ-д ханджээ. Дуудлагын дагуу яаралтай баг очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Иймд түүнийг БОЭТ-ийн Халдвартын тасагт  хүргүүлж, гэр бүлийнх нь гишүүдийг зочид буудалд тусгаарлажээ. Харин гэр бүлийнх гишүүдийн түргэвчилсэн тестийн шинжилгээ сөрөг гарсан байна.

Энэ иргэн сүүлийн 14 хоног тасралтгүй ажилласан бөгөөд нэг ээлжинд хамт ажилласан касс, худалдагч, үйлчлэгч нарыг ойрын хавьтлаар бүртгэж, гэрт нь тусгаарлав. Мөн 2021 оны 3-р сарын 31-нээс хойш тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт, камерын бичлэгийг шүүж, дам хавьтлыг тогтоох юм байна. Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Хэрлэн номин бизнес төвийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа юм.

Эерэг хариу баталгаажсан иргэн нь ойрын хугацаанд өвчлөл гарсан бүс нутагт зорчоогүй, харин гэр бүлийн хүн нь 4-р сарын 6-нд Улаанбаатар хотоос ирж, 12-ны өдөр PCR шинжилгээ өгөх үед сөрөг гарч байжээ.

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнодын хэдэн хурган дарга банди нар нийлж архидаж байж хаа сайгүй халдвар тараалаа даа. Халдвар илэрсэн гэж байгаа хүмүүс нь дандаа дарга сэтэртэй новшнууд. Хариуцлага хэн ч хүлээхгүй.

    гэж айлдав.
  2. зочин гуай өгүүлрүүн:

    хөдөлмөр халамжийн дарга сошиолд идэвхитэй иргэдэд хаалтын гэрээ хийж гарын бэлэг номингоор үйлчлүүлэх 100 мянган төгрөгний эрхийн бичиг тараах нь төрийн албан тушаалтны хийх ажил мөн үү.

    гэж айлдав.
  3. Pingback: Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй | www.Dornod.NET

  4. Pingback: Орон сууцны 60-р байранд цагдаагийн хамгаалалт гарч, хөдөлгөөн хорилоо | www.Dornod.NET

  5. Pingback: Дорнод аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

  6. Pingback: Цагаан-Овоо, Хөлөнбуйрт гурван халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 30 хүрлээ | www.Dornod.NET

  7. Pingback: Цагаан-Овоо суманд нэг тохиолдол нэмэгдлээ | www.Dornod.NET

  8. Pingback: Залуус хорооллын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

  9. Pingback: Коронавируст халдварын найман тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

  10. Pingback: Цагаан-Овоо суманд хоёр хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарчээ | www.Dornod.NET

  11. Pingback: Коронавируст халдварын нэг шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*