Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

МСҮТ шинэ байрандаа орлоо

Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хичээлийн шинэ байртай болов. Хагас зууны баялаг түүхтэй тус сургууль анх “Сургууль комбинат” нэртэй байгуулагдаж байжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 700 суралцагчийн хүчин чадалтай тус сургуулийн барилга угсралтын ажлыг А.Тулгат захиралтай “Аглут” ХХК гүйцэтгэж, саяхан ашиглалтад хүлээлгэн өгөв.

МСҮТ-ийн хичээлийн байрны барилга нь цутгамал каркасан арагт хийц бүтээцтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, автамашины зогсоол, зоорь, хичээл сургалтын зориулалт бүхий 6 давхар барилга юм. Мөн спорт, урлаг, хоолны заалтай 2 давхар хоёр хэсгээс бүрдэж байна.

-Тус барилгын ажлын төсөвт гадна тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлууд тусгагдаагүй боловч манай компани дээрх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэд хийж, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өглөө гэж компанийн захирал ярьж байсан.

Тус төв нь барилга угсралт, их засварын ажил хийх тусгай зөвшөөрлийн эрхтэй болсноор барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцож Зүүн бүсийн хэмжээнд хэдүйн танигдсан гэж хэлж болно.

Одоогоор МСҮТ нь барилга гэр ахуйн модон эдлэлийн мужаан, сантехникийн засварчин, оёдол эсгүүр, автомашины засварчин, жолооч, барилгын засал чимэглэлч, гагнуурчин зэрэг 20 шахам мэргэжлээр сургаж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ сургуулийн барилга болон бусад үйл ажиллагаанаас Цоглхагва, Төртайван нар төсөл нэрээр ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгө завшсан. Одоо АТГ-д шалгагдаж байгаа. Үүндээ нягтлан Болортуяаг чирч байгаа юм. Удахгүй шүүх хурал болох байх. Цоглхагваа бүх хэргээ хүлээж байгаа. Гэхдээ ялаа Төртайвантайгаа хамт үүрэх нь үнэнд нийцэх юм.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*