Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн “Эрүүл мэндэд ээлтэй засаг дарга” боллоо

БОЭТ-ийн хамт олон 2016 оны жилийн тайлангийн хурлаа 2016 оны 12 сарын 27-ны өдөр хийж, тухайн ондоо хийж бүтээсэн ажлаа танилцууллаа. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, ЭМГ-ийн дарга Ч.Оюунаа болон БОЭТ-ийн хамт олон тайлангийн хуралд оролцож, 2016 оны хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар дүгнэн хэлэлцэв.
БОЭТ-ийн хамт олон энэ оныг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж буй бөгөөд хурлын үеэр Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлж ажилласан оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ үеэр хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хөгжлийн гол тулгуур болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлж, эмч, мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, чадавхижуулах талаар онцгойлон анхаарч ажилласныг нь үнэлж Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд “ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА” өргөмжлөлийг БОЭТ-ийн хамт олноос гардуулан өглөө.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Бадамсүрэн кармаанаасаа мөнгө гаргаад эмнэлэгт тоног төхөарөмж авч өгөө юу. Үгүй болов уу. Хэний мөнгөар хэнд аппарат авч өгчихөөд ээлтэй мээлтэй гэсэн онигооны юм хийгээд байгаа лаларууд бэ. Бадамсүрэн гэж хойд Солонгосын ерөнхийлөгч шиг өөрийгөө магтуулсан лалар нэг байх нь. Хүүхдүүдийг багш нар нь Бадамсүрэн ахдаа баярлалаа гэж театрын тайзан дээр хүчээр баахан гашгаруулсан. Хүүхэн Бадамд ичих улаан нүүр байхгүй юу.

  2. иргэн гуай өгүүлрүүн:

    Бадамсүрэн эгчээ болиулаачэ, Та 2 ашиг сонирхлын зөрчилтэйшдэ. Хүн халах яаха өөрөө хууль бус шйидьвэр, ашиг соннирхлоороо удахгүй хусагдах юм байнаа. Дүү нь эгчийгээ дороо ажилуулдаг дарга байх уу хүмүүсээ,

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Должин гуай, бүх дарга нар өөр өөрийн салбартаа ээлтэй гээд л шагнал өгч болно шүү дээ. Гэтэл Та ганцаараа ийм юм хийж байдаг. Аль намраас л Таныг хусна, Ганхүрэлийг нэрийг нь дэвшүүлээд унагасныхаа төлөө Таны оронд тавина, Дэнзэн, Соль хоёр нь шахаад байна гээд л Бадмаа хүмүүст яриад байсан. Гэтэл Та ингэж байдаг, онигоо юм биш үү. Тэртэй тэргүй Таныг халах юм байна лээ. Нэр төртэйхэн халагдвал гоё юм биш үү.

  4. tuya гуай өгүүлрүүн:

    Бадамсүрэнг ямар ээлтэй гэдгийнв, Должин болиочээ, Манай аймагт дарга нараасаа үхтлээ айдаг, даргаа даргаа гээд л бөгс долоодог байдал үнэхээр газар авчээ, Харахаас ой гутмаар, Нөгөө хэдэн дарга нар нь ичихээ байцан. Ингэж хүмүүс бөхөлзөж байвал их гоё байдгийн гээд сууж байдаг гэнж байгаа, Шившигэ,

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    БОЭТ-ийн хамт олноос гэдэг чинь юу гэсэн үг вэ. Та нар бүгдээрээ суугаад шийдсэн юм биш үү. Эсвэл дэмжээгүй хэсэг нь нэг өдөр хариугаа хэлэх нь дээ. Энхбаяр, Нансалмаа, Цагаан гурвын үр дүнгийн шагналыг хассан гэсэн. Должин даргад өгсөн юм байна л даа.

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Томографаа ажилд оруулна уу? сэхээнд ирсэн хүмүүсийг, сахиурийг шалан дээр байгааг харна уу?Коридорийн дүр зургийг хараарай. Дарга нараа. Хэд хонохдоо их гайхсан.Тасгийн улавчийг ……

  7. Зочин гуай өгүүлрүүн:

    Manai emnelegt uneheer sain demjleg uzuuldeg. Odoo computeriin onosholgoonii apparat avakh mungunii taliig ni aimgiin zasag darga shiidsen gej medeelel absan.Bas manai emnelegt uur zunduu hurungu mungu shiidej ugch baisan tul manai emnelegt bol sain l tusladag asuudliig shiiddeg darga baikh shuu. Manai emch ajilchid bayrtai l baigaa daa

  8. Зочин гуай өгүүлрүүн:

    Эрүүл мэндийн газрыг болон хоёр өрхийн эмнэлгийг орон байргүй болгочихоод яахаараа Эрүүл мэндэд ээлтэй цол авдаг билээ. Должоон чи үе үеийн дарга нарын бөгсийг долоож ирсэн одоо бүр хэтэрлээ байна.

  9. Зочин гуай өгүүлрүүн:

    Хаа хамаагүй тэнэгийг бялдуучилж шагнажээ. Дорнодын бас Хэрлэн сумын Засаг дарга шиг эргүү дарга нар Монгол байхгүй.

  10. Зочин гуай өгүүлрүүн:

    Bugs Doljin yamar byalduuch amitan be

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*