Дорнод аймгийн мэдээллийн сайт

АОК: Эерэг тохиолдол батлагдсан иргэн олон дэлгүүрээр явсан байна

170977964_2929254280620087_7798296437052137189_n

АОК-ын 2021 оны 4-р сарын 18-ны хуралдааны дараа тархвар судлаач Б.Ганганцэцэг дараахь мэдээллийг өглөө.

Өчигдөр үүссэн нөхцөл байдлаас хойш тохиолдол нэмэгдээгүй. Шинэ халдваруудын ойрын хавьтлын 147 иргэн, дам хавьтлын 760 иргэн байгаа тул эхний ээлжинд гэрийнх нь хаягаар очиж шинжилгээ авах автобусыг бэлтгэсэн.

Одоогоор аймгийн хэмжээнд корона вируст халдварын 4 кластер бүртгэгдээд байгаа. Эхний 2 кластерийн ойрын болон дам хавьтлыг бүртгэж тусгаарласан. Шинээр бүртгэгдсэн 2 халдварын эх уурхайг тогтоох болон  тархалтын цар хүрээ тогтоох ажлуудыг зэрэг хийж байна.

Өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудын хувьд

Цагаан-Овоо сумын ойрын хавьтлаар 7 иргэнийг тодруулж, аймгийн төвд тусгаарлаад байна.

Залуус хорооллын иргэний  4-р сарын 2-ноос хойш явсан зам, уулзсан хүнийг тогтоож байна. Ажлынхаа онцлогоос шалтгаалж, EF, Хэрлэн номин гэх мэтээр очоогүй дэлгүүр цөөн, маш олон газраар явсан байна. Тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хүмүүсийн бүртгэлийг авч судалж байна гэлээ.

Залуус хороололд гарсан цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтыг дор хаяж 14 хоног үргэлжлүүлэх юм байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Иргэн гуай өгүүлрүүн:

    Түгээгч юмуу даа

    гэж айлдав.
  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Хээ яадаг барам бэ

    гэж айлдав.
  3. Гахай гуай өгүүлрүүн:

    Хаанаасаа тусдаг шаар вэ

    гэж айлдав.
  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Хиам түгээдэг хүн. Ямар хариуцлагагүй амиа бодсон арчаагүй хүүр вэ. Орлогоо бодоод бүхэл бүтэн аймгийг балаллаа. Тэр компаниар бүх хохирол төлбөрийг гаргуулах.

    гэж айлдав.
  5. зочин гуай өгүүлрүүн:

    Хүн бүхэн өөрийгөө ковид туссан тусаагүйгээ мэдэхгүй л нийгмийн харилцаанд орж байгаа хаанаас авсан эх үүсвэрээ ч мэдэлгүй ажиллаж амьдарч байна хүн буруутгах бол амархан шүү өөрт тохиолдвол яах вэ гэдгээ бодож бичиж баймаар юм.

    гэж айлдав.
  6. зочин гуай өгүүлрүүн:

    Хүн энэ өвчнийг тусчихаад албаар бусдад тараах зорилгоор яваагүй нь л тодорхой баймаар юм гэтэл нэг талыг барьж байх нь өрөөсгөл ойлголт шүү. дор бүртээ хичээж дэглэмээ сайн бариарай.

    гэж айлдав.
  7. Иргэн гуай өгүүлрүүн:

    Дэмий тэр 300,0 төгрөг өгч байхаар вакцинаа л шийдэх ёстой байсан. Гэвч тэгээгүй. Улс нэгэнт ямарч зүйл хийж чадахгүй болчихлоо.өөрсдөө дээгүүрээ сайн вакцинаа хийлгээд доогуураа үхвэл үхэг гээд хаяж байна. Энэ нь тэдэнд мөнгө идэхэд хэрэгтэй. Гол нь ирнэ гэж төлөвлөж байсан вакцинууд ирэхээ больчихлоо. Иймээс Дорнод аймаг өөрөө энэ асуудлаа бие даан шийдэх ёстой. 14 хоног карантилагдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Бүр л дордоно. Манай аймаг юунд 2 улсаар хиллэдэг билээ. Хятад вакцин бол хог гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүртэл ил болгоод үр дүнг нь зарлаад байна. Харин Оросоос вакцин оруулж ирэх хэрэгтэй. Ингэхдээ вакцины сан шилэн данс гэж байгуулаад иргэн бүрээс вакцинд хамрагдах саналынх нь дагуу вакцины төлбөр хуримтлуулах хэрэгтэй,,, иргэд бүгд өгнө дөө. Үнэхээр боломжгүй амьдралтай хүмүүсд хандивын аян зарлаж богино хугацаанд цуглуулах хэрэгтэй. Манай аймгийн удирдлагууд яаралтай дипломат харилцаагаа ашиглан вакцинаа л оруулж ирэх хэрэгтэй байна!!!

    гэж айлдав.
    • Зочин гуай өгүүлрүүн:

      Маш зөв санал шүү оросуудтайгаа ярилцаад вакцин аваад дорнодчуудаа бүрэн вакцинжуулаач дүү минь тэгвэл чамайгаа байнга засаг дарга байлгая

      гэж айлдав.
  8. Иргэн гуай өгүүлрүүн:

    Хэрэв тэгээд вакцины асуудлаа шийдэж чадвал эрдэнэт хүний амь насыг авраад зогсохгүй одоогийн байгаа аймгийн удирдлагуудыг орон нутгийн иргэд дахин дахин сонгох нь гарцаагүй…

    гэж айлдав.
  9. Зочин гуай өгүүлрүүн:

    Medseer baij yavsan l baiv gej dee. Buruutgah gej yarah bish bugd hicheeh heregtei.

    гэж айлдав.
  10. Харнашүү гуай өгүүлрүүн:

    Уяачийн кондактууд л тараад бндаа

    гэж айлдав.
  11. Зочин гуай өгүүлрүүн:

    МАШ ХАРАМСАЛТАЙ БНАА

    гэж айлдав.
  12. Зочин гуай өгүүлрүүн:

    хөсүтийн авилга авсан ажилчдаас л боллоо

    гэж айлдав.
  13. Irgen гуай өгүүлрүүн:

    Zaluus horoololiin nuhuriin ehner koronotai bgaagaa medelgui delguur deeree olon hund uilchilsen bgaa shd ter humuusiig olj shiljilgee avaachdee. Naad nuhurt chin yvaagui gazar bhgui ym bishuu?

    гэж айлдав.
    • Зочин гуай өгүүлрүүн:

      Бүгд халууртлаа гэртээ байсан гэхээр нилээд уджээ шинж тэмдэг мэдэгдсэн даруй хурдан шинжилгээнд орохгүй дээ бүгд ханиана халуурна гэдэг бол юу болов гэж бодох асуудал шүү

      гэж айлдав.
  14. Dornod гуай өгүүлрүүн:

    Ter hvniihee ywsan gazriig todorhoi zarlaach er ni kovid tussan hvniihee ywsan zamig ni todrhoi helj bwal hvn bvr dor bvrnee hariutslagatai bn bh ard irgedteigee hamtarch ajillawal buruudahgvi shvv

    гэж айлдав.
  15. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнодын хэдэн хурган дарга банди нар нийлж архидаж байж хаа сайгүй халдвар тараалаа даа. Халдвар илэрсэн гэж байгаа хүмүүс нь дандаа дарга сэтэртэй новшнууд. Хариуцлага хэн ч хүлээхгүй.

    гэж айлдав.
  16. Зочин гуай өгүүлрүүн:

    Одоо яаралтай вакцинжуулах арга хэжээ авах хэрэгтэй байна. Ахмадуудад хэзээ хийх юм бэ?

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*