Дорнод аймгийн мэдээллийн сайт

АОК: 1000 гаруй хүнд вакцин хийх нөөцтэй байна

Screen Shot 2021-04-18 at 15.08.27

Дорнод аймгийн хэмжээнд нөхцөл байдал эрс хүндэрсэнтэй холбогдуулж, Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараахь шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн:

Өмнөх хугацаанд албан байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг аль болох алдагдуулахгүй байх, хилийн боомтууддаа хяналт тавих чиглэлээр ажиллаж байсан бол өнөөдрөөс ТЭГ зогсолт хийж байгааг мэдэгдэж байна.

Маргааш өглөөнөөс эхлэн Чойбалсан хот, сумдын төвүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна.

Өрхийн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ШТС гэх мэт үйлчилгээний байгууллагуудад өнөө орой 17 цагаас эхлэн халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тул маргааш өглөө 07 цаг хүртэл үйл ажиллагааг нь түр зогсооно.

Маргааш өглөө 07 цагаас 14 цаг хүртэл Шүр захын хүнс, ногоо, махны худалдаа, Хэрлэн номин, EF худалдааны төвүүд халдваргүйтгэлийн ажлыг нэгэн зэрэг зохион байгуулна. Маргааш 14 цагаас үйл ажиллагааг хэвийн явуулна.

Өнөөдрөөс эхлэн 5-р сарын 2-ныг дуустал бүх төрлийн согтууруулах ундаа худалдаалахыг хориглов.

Дорнод аймаг дахь уул уурхайн компаниудад ээлж нь буугаагүй байсан ажилтнуудаас 0-12 хүртэл насны хүүхэдтэй, хүүхэд нь харгалзах хүнгүй байгаа ажилтнуудыг хуваарьт хугацаанд нь ээлжнээс буулгана.

Төрийн үйлчилгээний байгууллага, агентлаг хэлтсүүд, ЕБС, цэцэрлэг, Дорнод их сургууль, МСҮТ, ПТК-ийн 500 гаруй ажилтан, албан хаагчдаас өөрсдийнх нь саналыг авсны үндсэн дээр, албан байгууллагаас нь авто машин, техникээр хангуулсны дагуу дэглэм сахиулах үйл ажиллагаанд дайчилна.

Цаашид нөхцөл байдал хүндэрвэл ашиглах зорилгоор спорт заал, соёлын төв, дотуур байрны бэлэн байдлыг хангаж, одооноос бэлтгэлтэй ажиллахыг тухайн байгууллагуудын удирдлагуудад даалгасан.

Зэвсэгт хүчний 327-р ангиас аймгийн төвд болон Сүхбаатар, Хэнтий аймгийн хил дээрх постуудад  хүч нэмэгдүүлэхээр боллоо.

Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс амьд мал, махны нөөц бүрдүүлэх, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар чиглэл өгсөн. Ардын хувьсгалын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан Дорнод аймгийн хэмжээнд адуу болон үржлийн мал тээвэрлэхийг хориглосон.

Дорнод аймгийн өрх бүрээс нэг шинжилгээ авахаар төлөвлөж байгаа ч оношлуурын нөөц хүрэлцэхгүй байна. Одоогийн байдлаар 3000 гаруй хүнд шинжилгээ хийх боломж байна. Үүнийгээ эхний ээлжинд, илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлыг тандан тогтооход ашиглана. Дорнод аймгийн 21 мянган өрхөд хүрэлцээтэй шинжилгээний бодис нөөцлөх шаардлагатай байна.

Аймгийн хэмжээнд вакцинжуулалт 70 гаруй хувьтай байна. Үргэлжлүүлэн дэлгүүр, захын худалдагч нарт хийх асуудлыг судалж дууссан. Одоо 1000 гаруй хүнд вакцин хийх боломж бий.

Улаанбаатар хотоос ирж байгаа ачаа, тээвэрт хяналт тавих ажлын хэсгийг таван чиглэлээр гаргаж, цаг наргүй ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тээвэрт тавигдах хяналтаа бүрэн хийж чадаж байгаа гэлээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Гахай гуай өгүүлрүүн:

    Махны үнээ хянаачээ наймаачид нь дураараа үнээ нэмж байна хүнсний

    гэж айлдав.
  2. Ankhbadrah гуай өгүүлрүүн:

    Ger horoolliin zamuudaa hinaachee duuren mashin humuus ger horoolliin zamaar yvj bn sh de iim horio bj bolohuu

    гэж айлдав.
  3. zochin гуай өгүүлрүүн:

    Badamsuren chi chadahgui baij naad ajilaa uguu. Chi ter huuli bus muriitei toglodog, arhidan sogtuurhdag orlogch, ITHurliin darga naraa yagaad yarihgui bgaa yum nowshoo. irgediig bolhoor torgono horino geed daramtalhas uur yum medehgui huldvv nowsh. Baahan arhichin bugsnii dontoi yumnuud tsugluulhaad samarhaa bolio chi. Uuruu bas neg Sod kolonkin hvvhentei yawalddag gej bgaa dampuu gar

    гэж айлдав.

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*