Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Прокурорын газраас албан байгууллагуудад шалгалт хийжээ

Дорнод аймгийн Прокурорын газраас Чойбалсан хотын төвд үйл ажиллагаа явуулж буй “Зүүн бүсийн цахилгаан түгээх станц”, “Оношилгоо эмчилгээний төв”, “Адуунчулуун” ХХК, “Политехникийн коллеж”, “МАК” ХХК, “Эйч Жи Эй” ХХК, “Дорнод нийтийн аж ахуй” ХХК-ний Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 онд хийсэн ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, үр дүнг шалгажээ.

Шалгалтаар”Дорнод нийтийн аж ахуй” ХХК, “Оношилгоо эмчилгээний төв”-үүд нь 2016 оны байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан тушаалтан байхгүй, төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил огт зохион байгуулаагүй зөрчил илэрсэн бол “Зүүн бүсийн цахилгаан түгээх станц”, “Адуунчулуун” ХХК, “Политехникийн коллеж”, “МАК” ХХК, “Эйч Жи Эй” ХХК-ууд 2016 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох арга хэмжээ авч ажилласан байх боловч төлөвлөгөөг судалгаанд үндэслэн оновчтой гаргадаггүй, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тооцож ажиллаагүй, хийсэн ажлаа бүрэн материалжуулаагүй зэрэг зөрчил, дутагдлууд илэрсэн байна.

Прокурорын байгууллагаас шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдлыг арилгах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй, оновчтой зохион явуулахад анхаарах зарим асуудлын талаар “Адуунчулуун” ХХК, “МАК” ХХК, “Эйч Жи Эй” ХХК, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазруудад “Зааварчлага”, “Дорнод нийтийн аж ахуй” ХХК, “Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв”-үүдэдМэдэгдэл”  хүргүүлжээ.

Шалгалтын үеэр дээрх байгууллагуудын нийт алба хаагч нарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилт, аймгийн Прокурорын газраас 2015 он, 2016 оны 11 сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтаар бэлтгэсэн 9 төрлийн гарын авлага, хэвлэмэл хуудас тарааж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгч ажилласан байна.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Найз нь гуай өгүүлрүүн:

    аймгийн ГХУССЗ-ийн ажлыг прокурор хийдэг болоо юу прокурорт урьдчилан сэргийлэх ажлын талаар товчхон заалт бий. аймгийн Прокурорын газарт хийх ажил байхгүй байгаа юм уу даа. Шинээр томилогдсон аймгийн прокурор гэгч Ууганаа гэх сайн эрийн хийх ажил нь багадаа юу даа.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*