Дорнод аймгийн мэдээллийн сайт

Бямба гарагт 8 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ

172173018_3013129085575207_5498470245369667897_n

Өнөөдрийн  (2021.04.17) 19 цагийн байдлаар Дорнод аймагт корона вирусны халдварын 7 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай Аймгийн онцгой комисс мэдээллээ.

Өмнө нь Дорнод аймагт бүртгэгдсэн 7 тохиолдол бүгд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн бол өнөөдрийн 7 тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэд халдвартай бүс нутгуудаар яваагүй гэсэн өгүүлэмжтэй байжээ.  Иймээс  хүн амын дунд халдвар тархсан гэж үзэж байна.

Аймгийн хэмжээнд шинээр бүртгэгдсэн эх үүсвэр нь тодорхойгүй 2 голомт Хэрлэн, Цагаан-Овоо сумдад байна:

ЦАГААН-ОВОО СУМ

Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, дам хавьтлуудыг тусгаарлан хянаж, шинжилгээ авахын зэрэгцээ иргэдийн дунд түүвэрлэн, тандалтын шинжилгээ хийхэд 3 иргэний сорьц эерэг хариу гарсан байна.

ХЭРЛЭН СУМ

1. Залуус хорооллын нэг оршин суугч өнөө өглөө БОЭТ-д амт үнэр мэдрэхгүй байна, гурав хоног халуурсан, ханиалгасан гэсэн зовиуртай дуудлага өгсний дагуу очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг бүртгэгдлээ. Баталгаажуулах шинжилгээ хийхэд гэр бүлийнх нь 3 иргэн корона вирусны халдвар авсан нь батлагдсан байна.

2. Сар бүрийн 10, 20, 30-нд хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж буй иргэдийг хүлээн авч 7 хоног тусгаарлаж байгаа. Энэ журмын дагуу ирж тусгаарлагдсан 1 иргэний шинжилгээ батлагдсан байна.

Иргэдийг гэрээсээ гаралгүй, хүүхдээ гадаа тоглуулалгүй, дэлгүүр, худалдааны төвөөр сэлгүүцэлгүй, өрх бүлийн нэг гишүүн дэлгүүрээр үйлчлүүлэх, амт үнэр мэдрэхгүй, халуурах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа.

 

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Pingback: Орон сууцны 60-р байранд цагдаагийн хамгаалалт гарч, хөдөлгөөн хорилоо | www.Dornod.NET

  2. Pingback: Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй | www.Dornod.NET

  3. Pingback: Дорнод аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

  4. Pingback: Цагаан-Овоо, Хөлөнбуйрт гурван халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 30 хүрлээ | www.Dornod.NET

  5. Pingback: Цагаан-Овоо суманд нэг тохиолдол нэмэгдлээ | www.Dornod.NET

  6. Pingback: Залуус хорооллын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа | www.Dornod.NET

  7. Pingback: Коронавируст халдварын найман тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

  8. Pingback: Коронавируст халдварын нэг шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ | www.Dornod.NET

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*